logo
Б.Урантунгалаг шөвгийн наймд шалгарлаа

Б.Урантунгалаг шөвгийн наймд шалгарлаа

2012/08/01
"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан харваанд өрсөлдөж буй ОУХМ Б.Урантунгалаг шигшээ 32-т АНУ-ын тамирчин Женнифер Николстой өрсөлдөж ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин шигшээ 16-д өрсөлдөх эрхтэй болж байна.
Б.Урантунгалаг дэлхийд чансаагаараа 15 дугаарт эрэмбэлэгдсэн АНУ-ын тамирчныг 6-4 (27-27, 26-27, 26-26, 26-25, 28-25) харьцаатай хожсоноор ийнхүү 1/8 шигшээд шалгарч байгаа юм.
Манай тамирчин урьдчилсан харваанд 652 оноо авснаар 18 дугаарт бичигдсэн бөгөөд эхний тойрогт Их Британийн тамирчин Алисон Уилльямсоныг 7:3 (25-27, 27-27, 27-25, 28-25, 27-26) харьцаатай хожоод байсан юм.
Я.Баяраа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш