"Лондон-2012" зуны олимпийн ХХХ наадмын эрэгтэйчүүдийн марафонд эх орноо төлөөлөн уралдаж буй Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од уралдааны зам болох 42.119 километр зайг амжилттай туулж, 2:20:10-ийн амжилтаар 51 дүгээр байрт шалгарлаа.
Манай тамирчин эхний 5 километрт 37, 10 километрт 23, 15 километрт 19, 25 дахь километрт 25, 30 дахь километрт 30 дугаар байрт хурдалж байсан юм. Марафон гүйлтийн тэмцээнийг Угандын тамирчин Стефен Кипротич 2:08:01-ийн амжилтаар тэргүүлж, мөнгөн медалийг тэргүүлэгчээс 24 секундээр хоцорч Кенийн тамирчин Абел Кируи, Хүрэл медалийг дэлхийн хошой аварга Кени гүйгч Уилсон Кипсанг Кипротич нар хүртлээ.
Б.Сэр-Од 1981 оны 7 сарын 10-нд Говь-Алтай аймагт төрсөн. Тэрбээр дэлхийн топ-10 марафоны нэгт зүй ёсоор багтдаг Лондонгийн марафонд эхний 9 дүгээр байр эзэлснээр олимпийн эрхээ өвөртөлсөн юм.
Манай гүйгч орон орны 104 тамирчинтай хурд сорин уралдсан юм. Б.Сэр-Одын хувьд хувийн дээд амжилт нь 2 цаг, 11 минут, 05 секунд бол олимпийн дээд амжилт 2:06:32, дэлхийн рекорд 2:03:38 байдаг ажээ.