Лондон-2012 Олимпийн наадмыг зохион байгуулах хороо тэмцээнүүдийн үеэрх хоосон суудлыг цэргийнхэн, оюутнуудаар дүүргэж байгаа аж. Ийнхүү зуны Олимпийг зохион байгуулагчид тасалбарын хомсдолтой байхад хоосон суудал их байна гэсэн хүмүүсийн шүүмжлэлийг дарж буй гэнэ. Сул суудлыг Спортын холбоодын төлөөлөгчид, үндэсний багийн гишүүд, Олон улсын Олимпийн хороо болон ивээн тэтгэгчдэд зориулж гаргасан хэмээн “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлжээ.
Лондонгийн Олимпийн хорооны тэргүүн Себастьян Коэ үүнийг наадмын эхний өдрүүдэд болдог энгийн үзэгдэл хэмээн тайлбарлаж байна. Тэрбээр “Олимп дөнгөж эхэлж буй энэ үед эдгээр суудалд суух ёстой хүмүүсийн олонх нь ямар тэмцээнийг нь үзэх, алийг нь үзэж болохгүй вэ гэдгээ сайн мэдэхгүй байгаа” хэмээн мэдэгджээ.
Өглөөний сонин