logo
Чимэглэл бүр өөрийн шидтэй

Чимэглэл бүр өөрийн шидтэй

2011/07/01
Аливаа улс үндэстний ард түмэн эрдэнэс, үнэт чулуугаар ээмэг, бөгж, зүүлт мэт гоёл чимэглэлийн зүүсгэл хийж хэрэглэж ирсэн эртний уламжлалтай билээ. Эл зүүсгэл сэлт нь зөвхөн чимэглэлийн зүйл төдий бус, амьдралын жаягийг илэрхийлсэн, эрүүл мэндийн нууцыг агуулсан, нарийн учир начиртай ажээ. Чулууны төрөл бүр нь өөрийн энергийн орчинтой, тэр нь эрүүл мэндийн эерэг хийгээд сөрөг нөлөөллийг үзүүлдэг увдистай.

Эдгээрээс хүний биеийн эерэг энергииг ахиулж дархлааг сайжруулдаг, тэр тусмаа эмэгтэйчүүдийн бие физиологи, сэтгэл зүйн эерэг таатай орчныг бүрэлдүүлдэг зарим гоёл зүүсгэлийг сонирхуулъя. Хавагнуулж болзошгүй. Бөгжийг аль хуруундаа зүүх нь зан үйлийн ч уламжлалтай. Ийнхүү гоёл зүүсгэлийг сонгох хэрхэн зүүх нь дур зоргын хэрэг бус эрүүл мэндэд ч онцгой учир холбогдолтой юм байна.

Болортунгалаг алмаз баяр баясгалан, цог хийморийг авчирдаг
Алмаз хэмээх эрдэнийн дээд үнэт чулуунд магни, ховор элемент цайр, селен, мангани, зэс зэрэг микро элементүүд агуулагдан, хүний биед эерэг энергийг бүрэлдүүлэхээс гадна, микро элементийн дутагдлыг нөхөж хангадаг.

Түүний цацраг нь хүний сэтгэлийн дарамтыг бууруулж, хайр энэрэл, баяр баясгаланг авчирдаг. Харин удаан хугацаагаар зүүвэл хурууны цусны эргэлтийг удаашруулдаг. Мөн алмаз нь өөх тосонд нөлөөлөлтэй тул гал тогооны өрөөнд ажиллахдаа зүүхгүй байвал зохино.



Герман, Титан гоёл дал, мөр хүзүүгээр шархирч өвдөхийг намдаадаг
Герман нь эсийн уян хатан чанарыг нэмэгдүүлж, цусны бөглөрлийг арилгаж, сэтгэхүйг мэдрэмтгий сэргэлэн болгодог. Титан нь хүний биеийн арга билэг ион, хүчил, шүлтийн тэнцвэрийг зохицуулдаг. Герман, титанан гоёл нь зүүсэн хэсгийн цусны эргэлтийг сайжруулан, дал, гар мөр, хүзүүгээр шархирч өвдөхийг намдаан, биеийг уян хатан болгодог. Эл зүүлтийг арьсанд хүрэлцэж байхаар зүүвэл үр нөлөөтэй. Үр дүн нь урт удаан хугацаагаар зүүж байж мэдрэгдэнэ.

Хаш чулуу эмчилгээний увидастай
Хаш чулуу зүүсгэл нь хүний биед ашигтай микро элементийг шингээж, цус, хийн тэнцвэрийг зохицуулж, бүх төрлийн элементийн тэнцвэрийг хадгалж, тархины үйл ажиллагааг сайжруулж нүдийг цог жавхаатай болгодог. Цэнхэр хаш чулуун зүүсгэл нь амьсгалын замын өвчин эмгэгийг намдаан, шар хаш чулуу нь бүх биеийн үйл ажиллагааны зохицлыг нэмэгдүүлдэг. Хаш чулуу нь өдөр энергийг шингээж, орой нь гэрэл гаргадаг. Иймд нойр муу, тавгүйтэн зүүдэлдэг бол хаш эдлэл дэрлэн унтвал амар тайван, бөх нойрсож амарна.



Ээмэг чихний судлыг сэдрээн таван цул эрхтний хий, цусыг зохицуулан харааг сайжруулдаг
Ээмэг зүүх нь нүдний хараа муудахаас сэргийлдэг байна. Учир нь чих таван цул эрхтэнтэй нягт холбоотой, түүний мэдрэлийн цэг судлууд чихэнд байдаг тул уураг тархинаас дотор эрхтэнд сэдэлт өгч, хий, цусыг зохицуулж, оюун ухаанд нөлөөлөн, нүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөтэй. Харин бариу ээмэг зүүхээс зайлсхий. Цусны эргэлтийг сааруулснаас чихний хэсгийн мэдрэмж муудах эрсдэлтэй. Чих үрэвссэн үед ээмэг зүүхгүй байвал зохилтой. Чихээ дааруулахгүй хайрлахын учир үүнд оршино.



Бөгжийг ядам хуруунд зүүх нь дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг
Ядам хуруунд мэдрэлийн гурван судал оршдог, тэр нь гормоны ялгаралтыг зохицуулах, таван цулын эрүүл мэндийг оношлох судас юм. Иймд ядам хуруунд бөгж зүүвэл гурван судалд зэрэг иллэг хийж, гормоны шүүрлийг нэмэгдүүлж буй хэрэг юм. Өдөр бүр ядам хуруунд зүүсэн бөгжөөрөө зөөлөн иллэг хийвэл гурван судлыг өдөөн, улмаар зүрхэнд иллэг хийсэнтэй адил тустай. Таван хурууны өндгийг илэхийн учир дотор эрхтний үйл ажиллагааг өдөөхтэй холбоотой. Дунд хуруунд бөгж зүүх хэрэггүй, цусны эргэлтийг сааруулан, хавагнуулж болзошгүй. Бөгжийг аль хуруундаа зүүх нь зан үйлийн ч уламжлалтай. Ийнхүү гоёл зүүсгэлийг сонгох, хэрхэн зүүх нь дур зоргын хэрэг бус, эрүүл мэндэд ч онцгой учир холбогдолтой юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш