Тав дахь удаагаа хойшлоод байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр иргэн Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өглөө 10:00 цагаас эхэллээ.
Түүний өмгөөлөгч С.Нарангэрэлийн хүссэний дагуу тав дахь удаагийн шүүх хурал олон нийтэд нээлттэй явагдсан. Н.Энхбаярыг анх өнгөрсөн тавдугаар сарын 24-нд шүүх байсан боловч түүний бие муу гэх шалтгаанаар хуралд ирээгүй. Харин дараагийн шүүх хурлууд өмгөөлөгч нь сонгуульд нэр дэвшсэн, өмгөөлөгч нэмэгдсэн, өмгөөлөгчийн хүүхдийн бие өвдсөн зэрэг шалтгаанаар тухай бүртээ хойшилж байсан билээ.
Түүнийг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх мэт хэд хэдэн үндэслэлээр буруутгаад байгаа юм. Энэ удаагийн хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр С.Оюунчимэг, улсын яллагчаар Ё.Сагсай, О.Мөнхбаяр, мөн өмгөөлөгчөөр Л.Өлзийхүү, Г.Оюунцэцэг, К.Бауржан, С.Нарангэрэл, Ц.Цэрэнжээ нар оролцсон.
Өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг энэ удаад ч хойшлуулах гэж оролдсон ч амжилтгүй боллоо. Учир нь Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл эхлээд улсын яллагч Ё.Сагсайгаас татгалзах хүсэлт гаргасан. Татгалзах болсон үндэслэл нь "Улсын яллагч Ё.Сагсай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зүйл ангид зааснаар өөрийн шууд буюу шууд бус хувийн сонирхлоор Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт хандсан тул прокуророор оролцуулахаас татгалзах үндэслэлтэй" гэж үзэж байна.
Нэгдүгээрт, прокурор Ё.Сагсай нь 2012 оны нэгдүгээр сарын 14-нд хэрэгсэхгүй болсон хэргийг ТВ9 телевизтэй холбогдуулсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсэх тогтоолыг өөрөө гардан үйлдсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг нь гэм буруутайд тооцохгүй байх заалтыг бүдүүлгээр ноцтой зөрчсөн" гэлээ.
Харин уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авах эсэхийг хэлэлцэж хүлээж авахаас татгалзсан юм. Тэгвал шүүх хурал түр завсарлаад дахин үргэлжлээд удаагүй байхад өмгөөлөгч С.Нарангэрэл дахин хурлыг даргалагч ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнээс татгалзах хүсэлтийг тавьсан. Түүнээс татгалзах болсон үндэслэлд мөн л хувийн сонирхлоор хавтаст хэрэгт хандсан гэж үзсэн юм.
Учир нь "прокурор Ё.Сагсайгаас ирүүлсэн албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж нэр дэвшигч Н.Энхбаярыг Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар заалтыг зөрчин сонгуулийн тухай хуулийг зөрчин УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзах хүсэлтийг гаргахад оролцсон. Тиймээс уг хэргийг шийдвэрлэхэд ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнийг оролцох үндэслэлгүй" гэж үзсэн аж.
Энэ хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээн авахаас мөн л татгалзсан. Хоёр дахь удаагаа завсарласан шүүх хурал Н.Энхбаяр мөн Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын өмгөөлөгчид хавтаст хэрэгт хавсаргасан зарим баримт материалыг дахин шинжилж, нягтлах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Ингээд шүүх хурал 14.00 цаг хүртэл дахин завсарласан юм. Хурал завсарлаад ормогц улсын яллагчид яллах дүгнэлтээ танилцуулаад, шүүгдэгчид бүгд мэдүүлэг өгсөн. Н.Энхбаяр ч бас шүүх хуралдаан мэтгэлцээний зарчмаар үргэлжлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүнд хандан үгээ хэлсэн юм.
Тэрбээр "Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Мөн УИХ-ын даргаар ажиллаж байхдаа, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ийм хачин утгагүй зүйлд ял тулгуулан шүүхийн танхимд зогсч байна гэж санасангүй. Хүний амьдрал сонин байдаг юм байна. Өнөөдөр энд ирээд ард түмнээ өмөөрөөд, шударга ёсыг төлөөлөөд, өөрийнхөө байр суурийг маш тодорхой илэрхийлэх нь миний амьдралдаа давж өнгөрүүлэх нэгэн даваа байжээ гэж би ойлгож байна. Тийм учраас би энэ асуудалд туйлын хариуцлагатай хандана.
Мөн өмгөөлөгчид, яллагчид маань ч гэсэн хариуцлагатай байгаасай гэж хүсч байна. Монголын хоёр сая 700 мянган хүн хариуцлагатай байх цаг ирсэн. Монгол монголыгоо хэлмэгдүүлдэг цаг өнгөрсөн. Буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээхээс хэн ч айхгүй. Харин буруу зүйл хийгээгүй байхад бусад зорилгоор нэгнийгээ хэлмэгдүүлбэл үүнийг надаас эхлээд хоёр сая 700 мянган монголчууд эсэргүүцнэ. Энэ жижиг танхим ч гэсэн Монгол даяар биднийг харж байгаа шүү" гэлээ.
Дугаар шилжих мөчид шүүх хурал мэтгэлцээний зарчмаар үргэлжилж байсан юм.
Ж.Отгонмягмар
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин