logo
“Sweetymotion” өлсвөл Чинбаа буруутай

“Sweetymotion” өлсвөл Чинбаа буруутай

2012/08/01
Рок поп урлагт хувь нэмрээ оруулж яваа цөөхөн эмэгтэй хамтлагийн нэг бол “Sweetymotion”. 30 нас шүргэж буй царайлаг, гоолиг гурван бүсгүйн уран бүтээлийг хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбат өнөө хэр нь хариуцаж буй. Ц.Сарнайтай гэрлэж, үрийн зулай үнэрлэсэн продюссер залуу өнгөрсөн жил өөрийнхөө бие даасан тоглолтыг гурван өдөр хийж, бүр төрийн ордныг хүртэл эзэгнээд авсан. Харин тэр хойгуур нь “Sweetymotion” хамтлагийнхан янз бүрийн нэвтрүүлэг хэсч, баахан дурсамжаа сонирхуулж суусан юм.

Энэ үеэр хамтлагийн ахлагч Э.Ганболор продюссерээ ихэд магтаж “Чинбаа одоо манай хамтлагаас салах нь өнгөрсөн. Сарнайтай суусан юм чинь өөр хаачих билээ дээ. Хэрэв тэр ажиллахаа больчихвол Сүндэрээ бид хоёроос гадна эхнэр хүүхэд нь өлсөнө шүү дээ” хэмээн хөөрхөн шоглов. Ц.Сарнай ч ихэд ичингүйрэн эр нөхрөө өрөвдсөн үү, яасан. “Чинбаа маань арай ч тийм зан гаргахгүй ээ. Өдий хүртэл хамт байсан юм чинь яалаа гэж орхих билээ. Бидэнд илүү дутуу юм байхгүй. Ихийг хүсч, үхэх гэж байгаа юм шиг ажиллахгүй. Үр хүүхдийнхээ төлөө л зүтгэнэ” гэж тайлбар хийсэн гэдэг.

Р.Есүй 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш