logo
Наадам болж өнгөрсөнөөс хойш махны үнэ буурчээ

Наадам болж өнгөрсөнөөс хойш махны үнэ буурчээ

2012/08/02
Наадам болж өнгөрсөнөөс хойш хориод хоног өнгөрч байгаа өдий үед махны үнэ ямар байгааг зарим зах, худалдааны төвүүдийн орж сонирхов. "Хархорин", "Шонхор" худалдааны төв, "Баянзүрх", "Нарантуул", "Барс" захуудаар явж очиход бас ч гэж нэг үеэ бодоход махны үнэ бага зэрэг буурсан нь илт байв.  Эдгээр худалдааны төв, захын гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.5-0.7 хувиар өссөн бол сүүлийн долоон хоногт 1.5 хувиар буурчээ. Тухайлбал үхрийн мах 5.0-6.0 хувь, хонины мах 6.0-6.5 хувиар буурсан ажээ.  Мөн адууны мах 7.0 хувь, ямааны мах 6.0 хувиар буурсан аж. Хонины цул мах 7500-7800, ястай мах 7200-7500, үхрийн ястай мах 7600-7800, цул мах 8000, ямааны мах 5500, адууны мах 6000-6500 төгрөгийн үнэтэй байв.
    "Шонхор" худалдааны төвд хонины цул мах 7500, ястай мах 6500 байгаа нь нэг кг мах дунджаар 500 төгрөгөөр  буурсан үзүүлэлт юм. Хонины гулууз мах авахыг хүсвэл 1.0 кг-ыг нь 6000 өөр үнэлж авахад, нэг гулууз мах 22 кг жинтэй гээд үзвэл 123 000 төгрөг болох ажээ.

Д.Сэрээтэр
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш