logo
Өнөөдөр манай улсын гурван тамирчин хүч мэргэнээ сорино

Өнөөдөр манай улсын гурван тамирчин хүч мэргэнээ сорино

2012/08/02
Өнөөдөр байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Б.Урантунгалаг Лондонгийн цагаар 10:31 цагт (Улаанбаатарын цагаар 17:31 цагт) БНСУ-ын тамирчин Ли Сун Житэй өрсөлдөнө.
 
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр жүдогийн -100 кг-ын жинд Тайландын тамирчин Хомклин Тираваттай 9:58 цагт  (Улаанбаатарын цагаар 16:58 цагт) барилдана.  

Харин жүдогийн -78 кг –ын жинд өрсөлдөх ОУХМ П.Лхамдэгд гоц мөргөсөн тул өнөөдөр барилдах Их Британийн бөх Жемма Гиббон болон Португалийн тамирчин Яхима Рамирезийн ялсантай нь шөвгийн 16-д хүч үзэх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш