Өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Сөгнөгөр, ар зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Хэрлэн голын эх, Хянганы уулсаас эхтэй Халх голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 30-75 см нэмэгджээ.
Мөн Туул голын адаг, Хурх, Эг, Хэрлэн гол Мөнгөнморьт орчмоор үерийн түвшинг 10-20 см, Сөгнөгөр , Халх голын адгаар үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна.
Харин өнөөдөр Туул гол Улаанбаатар орчмоор усны түвшин 40-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 20 см орчим даван үерлэх тул дээрх голуудын сав газраар нутаглаж, буй ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгийн газраас анхааруулж байна.