logo
УИХ-ын дарга З.Энхболдод  гадаадын парламентын Спикерүүд мэндчилгээ ирүүлэв

УИХ-ын дарга З.Энхболдод гадаадын парламентын Спикерүүд мэндчилгээ ирүүлэв

2012/08/03
Улсын Их Хурлын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У.Бангуо, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч М.Штех, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хурлын дарга Че Те Бок, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгүен Синь Хунг нараас мэндчилгээ ирүүллээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад таатай байгаагаа парламентын Спикерүүд баярын мэндчилгээндээ илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын даргад ажлын амжилт хүссэн байна. Мөн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мустафа Сарныч, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ру, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Екатеринбург хотноо суугаа Өргөмжит консул В.А.Воротников нар Монгол Улсын Их Хурлын даргад баяр хүргэж, ажлын амжилт хүссэн мэндчилгээ ирүүлсэн байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш