Олимпийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр маань "А" хэсгээс ялагчаар гарч ирсэн Өмнөд Солонгосын жүдоч Хван Хи Тэйтэй мөнгөн медалийн төлөө барилдаж, 1-0-ийн харьцаагаар яллаа.Хэдийгээр хөдөлмөрийн баатрын маань хөлний зовиур сэдэрсэн байсан ч тэрээр ийн бахархам барилдаан үзүүлсэн юм. Улмаар аварга маань алтан медалийн төлөө барилдаж, ОХУ-ын тамирчинд ялагдлаа . Ийнхүү Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монголын анхны олимпийн хос медальт тамирчин боллоо.