Анхны нөхцлөө л онож тооц. Ингэж чадваас хоосон ярьж, хөөсөн хөөрч байгаа бүхэн нь тань утгажина, хөрсжинө, биежинэ. Эцэст нь улс хөгжинө, хүн баясана. Энэ ухааныг анзаарч явбал их амжилт, харин мартаж гунхавал том алдаа. Алдааг эс хүсвээс, иймд, анхны нөхцлөө онож тооц.
“Дэлхийн нийтийн чиг хандлага, хөгжсөн улсын жишигт нийцүүлнэ” гээх бодлого мөн ч олонтоо тааралдах. Бас ингэж багагүй л хоосон, хөөсөн цэцэрхэх. “Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулж, ерөнхий боловсролын сургалтад Кембрижийн стандартыг бүрэн нэвтрүүлнэ “ гэх зэрэг бодлого, хөтөлбөртэй улс төрийн хүчин олон байхад “Японд ийм, Америкт тийм, Англид ийн” гэх маягаар эхлээд хөөрч ярих, ингэж хөөрснийгөө сүүлдээ, бүр үндэслэл, нотолгоо мэт итгэх, эцэстээ түүнийгээ бодлого, шийдвэр болгодог албан хаагч бас цөөнгүй байх. Монгол дэлхийн тасархай боловч дэлхий Монгол биш. Тэгэхээр “ дэлхийн жишиг, хөгжсөн улсын жишиг” гэх тэр нөхцөл бол монголынх огт биш . “Хүлэг бүхэн ялгаатай” гэдэг монгол ухаан энэ. Иймд тэгэж хөөсөн хөөрцөглөж, хоосон ярьж, хорлонтой шийдвэр гаргаж яваа нь их амжилтын эзэн биш, харин их алдааг гаргагч. Энэ цагийн амьдралд ингэж алдсан нь үнэндээ олсноос их олоон, энэ улсад. Алдааг эс хүсвээс, иймд, анхны нөхцлөө л онож тооц. “Дэлхийн нийтийн чиг хандлага, хөгжсөн улсын жишигт нийцүүлнэ” гэж хөөсөн хөөрцөглөж, хоосон ярих, хорлонтой шийдвэр гаргаж явахаас илүүтэйгээр “Өөрийн орны өвөрмөц онцлогыг харгалзана, тооцно”-гэхийн амин чухлыг бодиттойгоор нэг ухаар.
“Эсвэл тийм, эсвэл үгүй” гэсэн өрнийн “галзуу” сэтгэлгээр өвчилж, алдаж яваа нь олоон, энэ улсад. Эсвэл буруу, эсвэл зөв. Социализм биш бол капитализм. Капитализм биш бол социализм. Хайргүй бол үзэн ядагч, үзэн ядагч биш хайртай. Хар биш бол цагаан, цагаан биш бол хар. Үүлтэй л бол бороотой. Бороотой л бол үүлтэй. Төлөвлөсөн бол уулзана. Уулзсан бол төлөвлөсөн. Ийнхүү л мунганан сэтгэж, бодож, үйлдэж явахдаа тэд амжилтыг бус харин алдааг их хийдэг. Тэд “буруу ч биш, зөв биш ч” байж болохыг ухаарахгүй нэг алдана. Тэд “социалист ч биш, бас капиталист ч биш” замыг олж харж чадахгүй бас нэг алдана. Тэд “үзэн хядагч ч биш, хайртай ч биш” харьцаа хүмүний ертөнцөд байдгийг ухаардаггүй мэт л “эсвэл нөхөр, эсвэл дайсан” гэж мөн алдана. Тэд “хар ч биш, цагаан ч биш” өнгийг таньж мэддэггүй мэт алагчилж ахиад л алдана. Тэд “үйлтэй ч бороогүй, бороотой ч үүлгүй” байж болохыг анзаарахгүй алдана. Тэд “төлөвлөсөн ч уулзахгүй, уулзсан ч төлөвлөөгүй” байж болохыг үл анзаарч алдана. Монгол дэлхийн тасархай боловч өрнийнх биш, харин дорны ухаан, соёлыг тээсэн дорны улс юм, угтаа. Дорныхонд гуравдахыг үгүйсгэдэггүй ухаан; “эсвэл тийм, эсвэл худал, эсвэл “тийм ч биш, үгүй ч биш” гэх ухаан; “арга билгийн” гэх аугаа нэгэн ухаан бий. Арга билгийн ухаанаар бодвол “ардчилсан гэх улс төлөвлөрсөн эдийн засагтай байж болох; коммунист гэх улс захын зээлийн чөлөөт эдийн засагтай хөгжиж болох; ардчилсан гэх улс үндэсний соёл, уламжлал, зан заншлаа дээдэлсэн төр засагтай байж болох, ардчилсан гэх улс хаантай ч байж болно, харцтай байж болно, жендергүй ч хөгжиж болох. Бас “би чамд хайртай“ гэж уйдтал хашгирч, эцэст нь үзэн ядалтаар ихэвчлэн дуусдаг өрнийн хайрын гэх зам байхад харин зүрх, сэтгэлдээ шингээж, оюундаа тунгааж, үйлс, үйлээрээ харуулж насан туршийн хамт амьдралаар чинхүү гэдгээ нотлодог дорны хайрын гэх жам байх. Иймд “Өрнийн биш харин дорны улс” гэсэн анхны нөхцлөө онож тооц. Өрнийн соёл иргэншлийн гуравдахыг үгүйсгэдэг “эсвэл тийм, эсвэл үгүй” ухаанд мунганаж, өөрийгөө үгүйсгэж, өрөөлийг хуулан алдаж явахын оронд “дорны улс “ гэдгээ санаж, гуравдахыг үгүйсгэдэггүй арга билгийн ухаанаараа аятайхан хөгжиж болох аугаа боломжийг олж нэг хар, бас энэ л ухаанаар өдрөөс өдөрт дэвжин яваа дорны андуудаа нэг шинж.
Өөрийн биш, харин өрөөлийн хэл гэхээр л гайхан биширч яваа нь цөөнгүй дээ, энэ улсад. Эх хэл, соёлоо англичилна, кембрижчилнэ гэж илт дөвчигнөнө. Бүр англи хэлийг албан ёсны хэлээ гэж андуурч дэлхийн доог болно. Төрсөн үр хүүхдээ хүртэл гадаадад багаас нь сургаж, эх хэл, соёлоос нь аль болох эртнээс хөндийрүүлж мунхаглана. Америк, Англи, Туркийн гэх сургуульд их хөлс төлж хүүхдээ монголд нь монгол хэлгүй болгоно. Англи хэл, харийн хэлээр ганхрах гэж ийнхүү мунхагласаар, эцэстээ үр хүүхдээ гадаадад монгол хүн, монголд гадаад хүн болгож хохирооно, ер нь тэднийг хэн ч биш болгож золиослоно. Өөрийн хэлийг өрөөлийнхээс дорд үздэг гаж нэгэн үзэгдэл өнөө цагийн энэ улсад ингэж л амилсан байх. Монгол дэлхийн тасархай ч өрөөлийн хэл эх хэл тань биш. “Монгол хэл л эхлэлийн тань хэл” гэсэн анхны нөхцлөө л тооц. Өөрийн хэлийг өрөөлийнхээс дорд үзэх бус харин монгол хүнийг монгол хэмээн тунхаглаж ирсэн эх хэлээ л сайн сур, бас эх хэлээ дээдлэн, түүгээр бахархаж яваа бусдын сайн жишээг харьцуулж нэг бод.
“Бага, дунд үйлдвэрийг бариад л байя, хөгжүүлээд л байя” гэж мөн ч ярих юм, энэ улсад. 300 сая хүнтэй улсад бага, дунд үйлдвэрийг бариад байвал хөгжөөд л, оршоод л байх биз. Зах зээл нь байгаа учраас тэр л дээ. Харин 3 сая хүрэхгүй хүнтэй улсад бага дунд үйлдвэрийг олноор нь бариад л байвал дампуураад л байх юм. Зах зээлгүй учраас тэр. Ингэж хөөрцөглөх нь “Хөнжлийнхээ хэрээр хөлөө жийнэ” гэсэн ухаанд огт үл нийцэх. Иймд “Цөөнхөн хүн амтай энэ улсад бага, дунд үйлдвэрийг олноор барина” гэж хөөрцөглөхийн оронд анхны нөхцлөө тооцон, “дэлхийн зах зээл рүү харсан тоймтой, томхон хэдхээн үйлдвэрийг улсаараа барьж, улсаараа хөтөлнө” гэхийн амин чухлыг нэг эргэцүүл.
Төрмөл гэхээс илүү олдмол соёлыг тээгч олширч байна даа, энэ улсад. Нэг хэсэг эрс нь барууны гэх ардчиллыг буруу, зөрүү ярисаар авилгач, архичин болно. Үлдсэн хэсэг нь авгай хүүхнүүдийн зарц төдийхнөөр амьдарч, шар өдөр бор хоногийг өнгөрөөнө. Нэг хэсэг эмс нь мөнгөнд богтлогдоно. Нөгөө хэсэг нь үзэл суртал хөтлөгдөн, жендер ярьж, нам байгуулж, харь эрстэй ханьсаж, их хурал, даргын суудал мөрөөдөн монголыг эрстэй нь, бас соёлтой хамт муулчилж цагийн элээнэ. Залуус нь энд тэндгүй баардаж, эх захгүй архидан “хар”-ийн соёлд хөтлөгдөн хип-хопдоно. Лам нь мөрөө дагахаа умардаж ламаа алдана. Нам нь ухамсар, ёс зүйгээ доройтуулж, нийгмийг хөтлөн чиглүүлэх ч чадваргүй болж намаа алдана. Ном нь худал сургалт, хуурмаг боловсрол, хоосон онол гэсээр нийгмийн тархи, оюун байхаа больж номоо алдана. Ийм алдааг л эс хүсвэл анхны нөхцлөө л онож тооц. Энэ цагийн ардчиллаас огт дутахааргүй эрт цагийн төрт ёсны их уламжлал, эх соёлтойсондоо бид. Мориндоо мордож дэлхийг товхинуулж чадсан эрстэйсэндээ, бид. Цаг цагт их хүмүүнийг төрүүлж өгсөн мэргэн цэцэн хатадтайсандаа, бид. Түмнээ гэсэн сэтгэлтэй, итгэлтэй төрийн зүтгэлтэнтэй, мөрөө дагасан шиг дагасан гэгээнтэнтэй, номоо үзсэн шиг үзсэн мэргэдтэйсэндээ, бид. Мөн монголын тал нутаг эгшиглэхэд мэгшин асаргаруулдаг зүрх, сэтгэлтэйсэндээ, бид. Олдмол соёлд нэрвэгдэн мунганаж, мунхаглаж явахын оронд анхны нөхцлөө тооцон, төрмөл, унаган соёлоо өвлөн хурааж, ухаарч явахын амин чухлыг ахин нэг сана.
Монгол дэлхийн тасархай боловч дэлхий Монгол биш. Тэр өөрийн гэсэн хэлтэй, өөрийн гэсэн сэтгэлгээтэй, өөрийн гэсэн соёлтой, цөөнхөн хүнтэй, уудам нутагтай, жижигхэн зах зээлтэй, эрс тэс уур амьсгалтай, баялаг ихтэй, төр ёсны аль эртний уламжлалтай өвөрмөц нэг орон. Энэ орны ийм гойд, өвөрмөц онцлогийг л илт үл тооцож, “тэнд тийм байна, энд ийм байна” гэж хоосон ярьж, хөөсөн хөөрөн, өрөөлийг хуулж мунгинасаар мөн ч их алдлаа даа. Ингэж мунгинан мунхаглаж алдаж явахыг эс хүсвэл анхны нөхцлөө л онож тооц.
Ц.Лувсандорж
2012 оны 7 дугаар сарын 24-ны өдөр