“МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслээс өнгөрсөн сарын 26-нд гаргасан Ардчилсан намтай Засгийн газарт хамтарч ажиллах тохиолдолдбарьж ажиллахзарчмыг баталгаажуулсан эвслийн тогтоолд эвсэл нь Ардчилсан намтай Засгийн газар байгуулахаар хэлэлцээр хийж байх шатанд, мөн хамтран Засгийн газарт ажиллаж байх хугацаанд улстөрийн хэлмэгдүүлэлт гарвал Засгийн газраас гарах хүртэл арга хэмжээнд шилжинэ хэмээн заасан аж.
Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн учир уг тогтоолыг барин шударга үнэний төлөө тэмцэх болсноо МАХН-ын нөлөө бүхий хүмүүс мэдэгдлээ.
Өчигдөр МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тэд “МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноохдоо шүүгч болоод улсын яллагч нар нь зөвхөн нэг талын цуглуулсан баримтуудыг ашигласнаас нөгөө талын баримт үндэслэлүүдийг харгалзаж үзэлгүй ял ногдуулсан гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Н.Энхбаярыг шүүн ял оноосон асуудал бол шинэ цагийн улстөрийн хэлмэгдүүлэлт гэж нэрлэж байна.
Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн зүгээс Ардчилсан намд хүргүүлсэн тогтоолоо барин, шударга үнэний төлөө тууштай тэмцэхээ мэдэгдлээ.
Хэдийгээр эвслийн зүгээс эцсийн шийдвэрийг одоогоор гаргаагүй байгаа ч энэ асуудлыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн хэлэлцэх ажээ.
Эвсэл дэх МҮАН-ын гишүүд төрийн ажил гацахгүй явах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд шударга ёсны төлөө дуугарч байгаа МАХН-ын гишүүдийн байр суурийг хүндэтгэн үзнэ гэж итгэж байгаагаа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ илэрхийлсэн юм.