logo
Playboy сэтгүүлд зургаа авахуулсан анхны Энэтхэг эмэгтэй хэн бэ?

Playboy сэтгүүлд зургаа авахуулсан анхны Энэтхэг эмэгтэй хэн бэ?

2012/08/04
Энэтхэгийн загвар өмсөгч, дуучин, жүжигчин Шерлин Чопра "Playboy" сэтгүүлд зориулж зургаа авахуулсан анхны Энэтхэг эмэгтэй болжээ. Тэрээр насанд хүрэгчдэд зориулсан дэлхийн алдартай сэтгүүлд нүцгэн зургаа авахуулах боломжийг алдахыг хүсээгүй гэдгээ хэлсэн байна. Чопрагийн зураг "Playboy" сэтгүүлийн 11-р сарын дугаарт гарах тухай Хью Хефнер твиттер хуудсандаа бичжээ. Энэ сэтгүүл Энэтхэгт хориотой байдаг хэдий ч хүмүүс интернэтээс үзэх боломжтой байдаг аж.
Чопра хэлэхдээ "Камерын өмнө нүцгэн зогсохын зэрэгцээ сайхан харагдах нь амар биш. Би "Playboy" –д зориулж нүцгэлсэн анхны Энэтхэг эмэгтэй болсон. Хэн ч надаас энэ амжилтыг минь булааж чадахгүй. Эгч маань миний амжилтаар бахархаж байгаа. Ээждээ энэ талаар хэлээгүй. Гэхдээ тэр намайг байгаагаар минь хүлээж авах хэрэгтэй" гэжээ.
Мөн тэрээр уг сэтгүүлд зургаа авахуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэдгээ нуугаагүй байна.
Болливүдийн зарим кинонд туслах дүр бүтээсэн 28 настай жүжигчин ноён Хефнерийн гэрт зочилсон талаараа ярьжээ. Чопра хэлэхдээ "Би Хефнер болон түүний бүсгүйчүүдтэй цагийг зугаатай өнгөрүүлсэн" гэсэн байна.
Хью Хефнер 1953 онд "Playboy" сэтгүүлийг үндэслэн байгуулсан юм. Гэхдээ хүмүүс ямар нэг төлбөр төлөлгүйгээр насанд хүрэгчдэд зориулсан мэдээлийг интернэтээс авах боломжтой болсон учраас энэ сэтгүүлийг худалдан авагчдын тоо буурсаар ирсэн билээ.
Энэтхэгчүүд интернэтээс порно бичлэг, энэ төрлийн бусад мэдээллийг авах боломжтой болсон тул энэ улсад хэвлэгддэг ихэнх эротик сэтгүүлүүд дампуурсан байна.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш