"Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" төслийн мастер төлөвлөгөөний үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасны дагуу Засгийн газрын 2010 оны 118 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ҮХШХ-ноос "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм. Төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төслийн ерөнхий зөвлөх, олон улсын болон дотоодын хамтарсан хуулийн зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2010 оны есдүгээр сарын 24-нд зарласан.
Тендерт шалгарсан АНУ-ын "Бектел" компанитай 2011 оны тавдугаар сарын 27-нд зургаан сарын хугацаатай хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд зөвлөх нь "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" төслийн мастер төлөвлөгөө, төлөвлөгөөнд тусгагдсан "Коксын үйлдвэр", "Хар төмөрлөгийн үйлдвэр","Нүүрс хийжүүлэх үйлдвэр", "Зэс хайлуулах үйлдвэр", "Цементийн үйлдвэр"-үүдийн эдийн засгийн тооцоо, дэд бүтцийн болон нийгмийн байгууламжийн хэрэгцээ, төлөвлөлт,ажиллах хүчний судалгааг боловсруулж ирүүлснийг холбогдох яамд болон ажлын хэсгийн хүрээнд удаа дараа хэлэлцүүлж зарим асуудлыг нэмж тусгуулан өнгөрөгч зургадугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж батлуулсан юм.
"Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" төслийн мастер төлөвлөгөөний танилцуулгыг "Бектел Ази" компанийн Бизнес хөгжлийн менежер Джейк Хонг, мастер төлөвлөгөөний үр дүнгийн танилцуулгыг "Бектел Ази" компанийн Ерөнхийлөгч Стивен Катзман нар хийлээ.
ҮХШХ-ны гаргасан судалгаа тооцоогоор энэхүү томоохон цогцолборын бүтээн байгуулалт хийгээд цаашдын байнгын үйл ажиллагаанд ажиллах хүчний хэрэгцээ ихээхэн шаардлагатай байгаа аж. Тухайлбал цементийн үйлдвэр, үрлэн төмрийн, коксын, зэс хайлуулах, зэс боловсруулах, төмөр замын засварын байгууламжийн ажилд эхний ээлжинд гадаад дотоодын хоёр мянга гаруй ажиллагсад байхаар тооцжээ.
Судалгаанаас үзэхэд манай орны хувьд ойрын таван жилд нийт 4774 хүнийг баклавар, 250 хүнийг мастерт инженерийн чиглэлээр сургах шаардлагатай байгаа гэнэ. Үүнээс Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт 543 инженер техникийн ажилтан хэрэгцээтэй юм байна. Үүнтэй холбогдуулан Япон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс /JICA/ Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх зорилгоор 460 оюутныг урт хугацааны хөнгөлттэй зээлийн тэтгэлэгт хамруулж суралцуулах санал тавьсны дагуу ҮХШХ-ноос хэрэгцээтэй байгаа инженер техникийн ажилтны эрэлтийн судалгааг гаргаж Япон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт хүсэлт тавин ажиллаж байгаа гэнэ. Энэ мэтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрт оролцуулах үндэсний үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулах, тэдгээрт бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажиллагааг зохицуулах шалгуур үзүүлэлтийн төслийг тус хорооноос боловсруулсан байна.
Цогцолбор байгуулах туршлага судлах ажлын хүрээнд ҮХШХ-ноос холбогдох яамд болон агентлагийн төлөөллийн хамт "БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуунд байрлах "Цэнхэрийн аж үйлдвэрийн парк" болон Бугатын төмөрлөгийн үйлдвэр, Ордос хотын Шэньхуа нүүрс шингэрүүлэх үйлдвэрүүдтэй танилцсан аж. Тус аж үйлдвэрийн парк байгуулахтай холбогдуулан "Хүнд аж үйлдвэрийн паркийн тухай" хууль боловсруулж мөрдөх шаардлагатай гэнэ. Мөн зарим татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл авах боломжийг бүрдүүлэх, аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг улсын хөрөнгөөр хийж гүйцэтгэх, үйлдвэрлэлийн хүчин чадлын хэмжээг тогтоох зэрэг олон талт бодлого хэрэгжүүлэх шаардлагатай юм байна.
Түүнчлэн Хар төмөрлөгийн үйлдвэр байгуулахтай холбогдуулан Япон улсын "Кобэ Стилл" компанитай энэ оны гуравдугаар сарын 19-нд, ХБНГУ-ын "Siemens" компанитай 2011 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр санамж бичиг байгуулсан аж. Харин Зэс хайлах үйлдвэр байгуулах ажлын хүрээнд Англи-Авсрталийн Рио Тинто компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн болоод байгаа тухай ҮХШХ-оос мэдээллээ. "Монголын аж үйлдвэрийн корпораци" ХХК, "МСS" ХХК, "Монголын Алт /МАК/" ХХК, "Петровис" ХХК-тай нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах боломжийг судлахаар санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байгаагаас гадна гадаад дотоодын хэд хэдэн компанитай хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар санал авч ажиллаж байгааг ч мөн төслийн үр дүнг танилцуулах үеэр дурьдав.
Төслийг хэрэгжүүлэхэд татварын болон сангийн бодлогоор дэмжихэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг холбогдох яамд болон төрийн бусад байгууллагуудад үүрэг болгосон Засгийн газрын тогтоол гадаар байгаа билээ.
Засгийн газрын өнгөрсөн долдугаар сарын 4-ний өдрийн 223 тоот тогтоолоор Улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны /2013-2017 он/ хөтөлбөрийг батлахад Дорноговь аймагт нийт 997 тэрбум төгрөгийн /739 сая ам.доллар/ хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон юм. Үүний дийлэнх нь дэд бүтцийн салбарт ногдож байгаа гэнэ.
Тендерт шалгарсан АНУ-ын "Бектел" компани нь мастер төлөвлөгөөг боловсруулах хугацаанд олон улсын нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагуудаас төслийг санхүүжүүлэх боломжийн талаар санал авч ажилласан юм байна. Тэдгээр байгууллагууд санхүүжүүлэхэд бэлэн байгаа аж.
Уг цогцолбор нь хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь болохоос гадна дэвшилтэт техник, өндөр технологи нэвтэрч Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэх өргөн боломжийг нээж байгаа юм. Мөн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд хөгжих боломж бий болж эдийн засгийн хөгжилд эерэг, таатай нөлөө үзүүлэх ач холбогдолтой хэмээн тус салбарынхан үзэж байна.
Түүнчлэн говийн бүсэд хөгжлийн үндэс болсон төмөр замын сүлжээний хамгийн ашигтай, оновчтой байрлалд оршиж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын үйлдвэржилтийг шинэ шатанд гаргах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж байгалийн баялагийн үр шимийг бодит утгаар Монгол хүн бүр хүртэх боломжийг бий болгох ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын ажил удахгүй эхлэх нь ээ.
Г.Уран