logo
Ц.Цолмон УИХ-ын гишүүн болохоос татгалзав

Ц.Цолмон УИХ-ын гишүүн болохоос татгалзав

2012/08/04
МАХН-МҮАН-ын “Шу­дарга  ёс” эвслийн бүл­гийн гишүүн Ц.Цолмон пар­ламентын гишүүн  бо­лохоос өөрөө татгалзжээ.

Тэрбээр О.Баасанхүү  ги­шүүний хамтаар намын даал­гавраа биелүүлэн  бус­даасаа хожимдож тангаргаа өргөсөн.

Тэднийг УИХ-ын ги­шүүнээр батламжлах санал хураалтын үеэр Ц.Цолмон гишүүнийг нэг нөхөр тат­галзаж байна гэсэн санал өгчээ. Гэтэл тэр хүн нь эрхэм гишүүн өөрөө байж таарсан юм.

Парламентын гишүүд гайхах, алмайрах зэрэгцэн түүнийг ажихад шинэ ги­шүүн андуурчихлаа хэ­мээн учирлаж байлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш