Тиймээс хоёр талыг тайван байж, энгийн номхон иргэдийг дайчдаас ялгахыг тэрбээр уриалсан байна.
Үүнээс гадна Дамаскийн ойролцоох хотод 35 хүн Засгийн газрын хүчнийхний халдлагад өртөн, амь насаа алдсан гэсэн мэдээлэл гарчээ. Амиа алдагсдын олонх нь энгийн номхон иргэд байсан аж. Мөн лхагва гарагт босогчид дөрвөн хүнийг олны өмнө цаазалж буй бичлэг интернэтэд тавигдсан байна.
Алеппо хотоос сүүлийн хэдэн долоо хоногийн дотор 200 мянга гаруй иргэн дүрвэжээ. Одоогоор тус хотын ихэнх хэсгийг босогчид хяналтдаа аваад байгаа аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн босогчдод тусламж үзүүлэх, зэвсэг нийлүүлэх тухай нууц баримтад гарын үсэг зурсан гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Цагаан ордны төлөөлөгчид энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан ч Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Харин Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Их Британид албан бус айлчлал хийсэн. Тэрбээр Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой Сирийн зөрчилдөөний асуудлыг хэлэлцэхээр болсон аж.