logo
Цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээг сэргээхэд бэлэн

Цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээг сэргээхэд бэлэн

2012/08/04
Иран улс цөмийн хөтөлбөртэй нь холбоотой хэлэлцээг энэ сарын эцэст сэргээхэд бэлэн байна гэж Европын Холбооны /ЕХ/ гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон мэдэгджээ.

Түүний хэлснээр, Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалили хэлэлцээг сэргээх саналыг хүлээн авсан байна. "Би доктор Жалилид эргэцүүлэн бодох хугацаа өгсний дараа энэ сарын эцсээр яриа хэлэлцээг сэргээхийг санал болгосон бөгөөд тэрбээр зөвшөөрсөн" гэж Эштон дурджээ.

Гэхдээ тэрбээр Саидтай биечлэн уулзсан эсвэл утсаар холбогдсон эсэх талаар тодорхой мэдээлээгүй байна. Иран болон ЕХ-ны дипломат төлөөлөгчид Тегераны цөмийн асуудлаар хамгийн сүүлд долдугаар сарын 24-нд Истанбул хотод уулзсан билээ. Кэтрин Эштон олон улсын зуучлагч "зургаа"-г төлөөлөн Иран улстай хийж хэлэлцээ хийж байгаа юм.

Зуучлагч "зургаа"-гийн бүлэгт НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн орон болох АНУ, Орос, Хятад, Франц болон Их Британиас гадна Герман улс ордог байна.

Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш