БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өчигдөр Туул голын сав газраас элс хайрга олборлон тээвэрлэлт хийж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа болон тухайн орчмын замын нөхцөлтэй танилцлаа.
Нийслэлд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан 50 гаруй аж ахуйн нэгж байгаагаас 34 карьер байнгын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэдгээрээс нэг нь ч шаардлага хангасан хэмжээнд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн дүгнэлтийг салбарын сайд нь хийлээ. Элс, хайрганы карьеруудын ухсан нүхэнд ус тогтож, түүнд нь мал орж үхсэнээс өмхий үнэртэй ногоон ус Туул гол руу ордог байна. Мөн элс хайрга тээвэрлэгч жолооч нар хотоос хог ачиж ирэн ил задгай хаяж байгаагаас Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Төв аймгийн Алтанбулаг сумын хил орчимд багагүй хэмжээний хогийн цэг үүсчээ.
Хан-Уул дүүргийн 13-р хорооны иргэд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатарт хандаж нөхцөл байдалтай газар дээрээ ямар байгаатай танилцах хүсэлт гаргасан байна. Тус хорооны иргэдээс ирүүлсэн гомдол саналын дагуу олборлох үйл ажиллагаа явуулж буй “Ихэр гурван цохио” ХХК-ийн үйл ажиллагаатай нутаг орны иргэдийг байлцуулан уулзсан юм. ЗТБХБЯ, МХЕГ, НЗДТГ, Усны газар, АМГ-ын төлөөллүүд орон нутгийн иргэдтэй уулзах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа байдал газар дээрээ ямар хэмжээнд байгаатай танилцах энэхүү үйл ажиллагаанд оролцлоо. Улаанбаатар хот руу элс хайрга тээвэрлэн оруулж ирж байгаа Эмээлтийн чиглэлийн замын нөхцөл маш хүнд болсныг сайжруулах асуудлыг салбарын сайд энэ үеэр онцолж, холбогдох байгууллагуудын төлөвлөсөн ажилтай танилцав.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ШОРООГООР АМЬСГАЛАХ ЦАГ ОЙРХОН БАЙНА
Орон нутгийн иргэд “Ихэр гурван цохио” ХХК-ийн олборлолт эхэлснээс хойш амьдрах таатай орчин үгүй болсон, хүнд даацын автомашинаар элс хайрга тээвэрлэснээр тоосжилт маш их байгаа, хэсэгхэн хугацаанд байхад ч хэцүүхэн, улаан тоос манарсан ийм нөхцөлд бид яаж бухимдахгүй байх юм бэ, мөн олон салаа зам гаргаж хүн байтугай мал амьдрах нөхцөлгүй боллоо гэцгээж байлаа. Мөн тэсэлгээнээс үүссэн доргилт чичиргээ нь ойр орчмын айлуудыг байнгын айдас түгшүүртэй амьдрахад хүргэж байгаа аж. Тус компанийн үйл ажиллагаа явуулж буй газар нутгийн орчимд 32 өрхийн 200 орчим иргэн амьдардаг байна.
Хан-Уул дүүргийн 13-р хорооны иргэн З.Алтангэрэлээс нөхцөл байдал ямар хэмжээнд хүрсэн талаар тодрууллаа.
Тэрбээр,
-Яг энэ газар нутаг дээр одоогоор хамгийн удаан жил суурьшин амьдарсан айл л гэхэд 30 жил болж байгаа юм. Би өөрөө 10 гаруй жил энд мал маллан амьдарч байна. Энд байгаа айл өрхүүд цөм мал маллан амь зууж байгаа. Одоо бидэнд амьсгалах агаар, явах зам, мал бэлчих газар байхгүй боллоо. Нутгийн иргэд манарсан тоос шороон дунд үнэхээр хэцүү байдалтай байна. Малаа бэлчээдэг ганц газар дээр маань энэ компани олборлолт явуулж, биднийг үнэхээр хүнд байдалд оруулчихлаа. Том нүхэнд мал унаж үхэх, бэртэх явдал гарах боллоо. Ингээд бид аргагүйн эрхэнд шаардлага тавихаар “Та нар зайл” гэх мэтээр дарамталж байна. Монголчууд эзэмшдэг карьер энд байхгүй, цөм солонгос, хятад эзэдтэй. Энэ хавьд талийгаачдыг нутаглуулдаг газар байсан. Гэтэл шарилуудыг ухаж сэндийчин, өөр газар зөөж аваачиж байгаад олборлолтоо явуулж хэтэрхий ёс жудаггүй байдал гаргаж байгаа юм. Үүнд бид монгол хүнийхээ хувьд маш их эмзэглэж байна. Ингэх даалгаврыг Солонгос эзэд нь өгдөг гэнэ. Эцсийн эцэст Монголчууд бид энэ газар нутагтаа эзэн болж чадаж байна уу, үгүй юу гэдгээ мэдэхээ болиод байна. Төрийн албаны олон хүнд хандаж хүсэлт гаргаж байна. Хэдийгээр салбарын сайд нь хоёр ч удаа ирж нөхцөл байдалтай танилцаж байгаа ч бидний амьдрах нөхцөлд өөрчлөлт гарсан зүйл алга. Энд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс болохоор “Бид зөвшөөрлөө албан ёсоор авчихсан. Үйл ажиллагаа явуулах эрхтэй” гэдэг үгээр бидний амыг таглаж сууна. Энэ бүх асуудлыг одоо л шийдэхгүй бол удахгүй энэ шороо тоос Улаанбаатарыг нөмрөх нь гэж ярилаа.
АМГ-ын кадастрын хэлтсийн мэргэжилтэн Д.Заяабатаас тухайн компанийн ашиглалтын зөвшөөрөл хэдийд хэрхэн авсан талаар тодруулахад,
-Энэ компанийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрлөө 2011 онд авсан юм байна. Усны энгийн хамгаалалттай бүсийн тухай хууль бол албан ёсоор батлагдаагүй байгаа. Барилгын материалын түүхий эд бүтээгдэхүүн олборлож байгаа, иймэрхүү үйл ажиллагаатай хамаарах хууль хараахан эцэслэж батлагдаагүй учраас тусгай зөвшөөрөл цуцлагдах боломж байхгүй юм л даа. Ер нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо тухайн орон нутгаас санал авдаг учиртай. Тэгэхээр энд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үед орон нутгийнхнаас ямар нэгэн байдлаар дэмжиж байна гэсэн санал өгсөн байж таарч байгаа юм гэв.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН ХЯНАЛТ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ БОЛ БИД ЧАДНА
БОАЖ-ын сайд Д.Цогтбаатараас энэ бүхнийг ямар байдлаар эцэслэн шийдвэрлэх боломж байгааг лавласан юм.
-Шинэ хуулийн дагуу танай яам өөрөө хяналтаа тавих эрхтэй болсон. Хууль дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа болохоор одоогоор энэ чиглэлийн байцаагчид бэлтгэгдэж амжаагүй байх. Гэхдээ энэ мэт байдалд цаашид хэрхэн анхаарах тухай төлөвлөж байна вэ?
-Ойрын хугацаанд хяналт тавих чиглэлийн хүмүүсээ бэлтгэх шаардлага манай яаманд байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага маань энэ бүгдийн араас гүйцэж ажиллахгүй байгаа бол бид гүйцэж ажиллах болно. Иймэрхүү аж ахуйн нэгж, байгууллагуудтай хатуу арга хэмжээ авч ажиллана. Шинэ хуулинд стратегийн үнэлгээ гэсэн шинэ ойлголт гарч ирсэн. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр ч мөн гарсан. Хаана хаана, ямар цэгүүд дээр ийм карьерууд ажиллуулж болох юм бэ гэдэг нь тэрхүү хөтөлбөрт орчихсон байгаа. Үүнийг бүхэлд нь хамруулаад стратегийн үнэлгээг байгаль орчны чиглэлээр нь хийх юм. Иргэдийн санал гомдол үүсгээд байгаа энэ мэт асуудал цөм тусгагдах ёстой. Хуучин бол зөвхөн байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг нь хийдэг байсан бол одоо тэр орчинд амьдарч байгаа иргэдэд энэ үйл ажиллагаа хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг хамтад нь үнэлж дүгнэдэг боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл иргэдийн эрх ашгийг хамгаалах нөхцлийг орхигдуулахгүй байх юм.
-Улаанбаатарыг хөгжүүлэх хөтөлбөрт танай яамнаас стратегийн үнэлгээ дүгнэлтийн асуудлыг яаралтай оруулна гэж байгаа. Ингэснээр ямар үр дүнд хүрнэ гэж?
-Ингэж гэмээнэ Монгол иргэд Монголынхоо газар нутаг дээр хохироод, дээрэлхүүлээд байдаг асуудал байхгүй болно. Хүн суурьшаад 30, 40 жил болчихсон энэ газарт яагаад тусгай зөвшөөрөл олгоод байгаа юм бэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Хэн ухах нь яг үнэндээ хамаагүй байна. Тэнд зөвшөөрлийг нь өгчихсөн л байгаа байхгүй юу. Энд монгол иргэд амьдарч байгаа гэдгийг дарга нар олж хараагүй байна гэсэн үг үү. Орон сууцанд бол хөрш айл нь ханаа өрөмдөөд, түжигнээд байвал ундууцдаг шүү дээ. Гэтэл яг гадаа нь тэсэлгээ явуулаад л, биесээ харахгүй шахам тоос шороон дунд амьдарна гэдэг дэндүү утгагүй биз дээ. Энд он удаан жил амьдарсан иргэд нь амьдрах газрынхаа зөвшөөрлийг авч чадаагүй байхад гаднаас хэн нэг нь ирээд л тусгай зөвшөөрөлтэйгөөр газар усыг нь ухаж эхэлвэл хэн ч гэсэн дургүйцэх нь тодорхой юм л даа. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Ийм бүдүүлэг байдлаар кадастрын зураглал хийж өгдөггүй л болох ёстой.
-Хэрэв эдгээр газруудыг хаалаа гэхэд нөхөн сэргээлтийн асуудлыг хэн хариуцах вэ?
-Нөхөн сэргээлтийг энд үйл ажиллагаа явуулж байгаа газар нь өөрсдөө л хийх ёстой. Хийлгэх ч хэрэгтэй. Уг нь нөхөн сэргээлтийг яг хамтдаа хийгдээд явж байх ёстой.
Манай яамны зүгээс өнгөрсөн зургаа, долдугаар сард судалгаа хийхэд энд үйл ажиллагаа явуулж байгаа 34 байгууллагаас техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг стандартын хэмжээнд хийсэн нэг ч байгууллага байхгүй байсан. Эдгээр байгууллагуудтай бид онцгой бөгөөд тусгай хариуцлага тооцож ажиллана. Замынхаа асуудлыг шийдвэрлэхгүйгээр маш олон карьерыг бий болгосон байгаа юм. Миний хаалгах гээд зүтгээд байгаа Өмнөговийн “Цагаан хад” Улаанбаатар хотод маань хүрээд ирчихжээ. Энд төмөр зам барьж яагаад болохгүй гэж. Уг нь төмөр замтай байсан. Ашиглагдахгүй байсаар байгаад төмрийн хулгайч нарт тонуулчихсан юм. Одоо төмөр зам барих нь маш их өртөгтэй гээд үүнд хөрөнгө оруулалт хийхгүй байна. Хэдэн мянган километр төмөр замын асуудлыг ярьж болоод байгаа хэрнээ яагаад хэдхэн километр төмөр зам энэ хэсэгт тавиад олон хүний аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, байгаль орчныг сүйтгэж байгаа энэ асуудлыг шийдэж болохгүй гэж.
БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар аж ахуйн нэгжүүдэд хандаж хуулийн үг үсэг бүрийг ёсчлон биелүүлж, хуулинд нийцэж ажиллаж чадахгүй бол үйл ажиллагаа явуулах ёсгүйг сануулж, тус яамнаас дүгнэлт гаргаж зөвшөөрөх хүртэл үйл ажиллагаагаа явуулахгүй байхыг үүрэг болгов. Энэ хугацаанд иргэдийн тавьж байгаа санал гомдлыг шийдвэрлэж, тэдний эрх ашгийг хөндөж буй байдлаа эцэслэн шийдэх хэрэгтэй гэв.
Юутай ч эхний ээлжинд байгаль орчны үнэлгээ хийлгээгүй 10 компани, 2012 оны төлөвлөгөө гаргаагүй таван компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох боллоо.
Г.Уран