Монголын Хөлбөмбөгийн Холбоо ойрын жилүүдэд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааныхаа нэгээхэн хэсгийг “Grassroots” буюу өсвөр бага насны хүүхдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх, улс орон даяар өргөн цар хүрээтэй дэлгэрүүлэхэд чиглүүлэн ажиллаж байгаа билээ.
Дэлхийн топ спортуудын нэг Хөлбөмбөгийн спортод амжилт олох эх үндэс нь хүүхдийг бага наснаас нь хөлбөмбөгт татан оролцуулж, хүсэл сонирхлыг нь бий болгох, улмаар хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрүүлэх явдал чухал болохыг олон орны туршлага нотолдог. Иймд, олон зуун авьяаслаг хөлбөмбөгчдийг бэлтгэх суурийг тавихын тулд “Grassroots” хөлбөмбөгт анхаарал хандуулахыг чухалчлан үзэж байгаа юм.
Хөлбөмбөг сайн тоглож сурах хүсэл сонирхолтой хүүхэд багачууд хөдөө орон нутаг хаа сайгүй байгаа ч, тэдэнд зааж сургах мэргэжлийн багш дасгалжуулагч хангалтгүй байгаа учраас ойрын жилүүдэд бүх аймагт очиж хөлбөмбөгийн хөгжлийн эхлэлийг тавих, аймгийн төв, сумдын ЕБС-ийн биеийн тамирын багш нарт хөлбөмбөг заах арга барилыг сургаж эзэмшүүлэх зорилгоор МХБХноос Монгол улсын Засгийн Газар, Боловсролын яам, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-тай хамтран “Хүүхэд Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа юм.
Хөтөлбөрийг энэ онд эхлүүлж, эхний ээлжинд 21 аймаг бүрээс тус бүр нэг төлөөллийг Улаанбаатар хотод энэ сарын 28-наас ирэх сарын 1-нд явагдах “Grassroots instructor” буюу Хүүхдийн хөлбөмбөгийн зааварлагч, сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалтад хамруулна.
Мөн түүнчлэн ирэх есдүгээр сард эхний таван аймагт (Хөвсгөл, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул) очиж, гурав хоногийн “Grassroots” дасгалжуулагчийн сургалт явуулахад бэлэн болссон байна. Дээрх сургалтуудыг Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоотой (FIFA) хамтран зохион байгуулж явуулах юм. “Хүүхэд-Хөл бөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн нээлтийн ёслолыг есдүгээр сарын 1-ний Бямба гаригийн 11.00 цагт Сүхбаатарын талбай дээр “Бүх нийтийн хөл бөмбөгийн баяр” нэртэйгээр зохион байгуулахаар товложээ.
Уг ёслолын ажиллагаанд FIFA- гийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох бөгөөд олон сюрприз барих ажээ. Дашрамд сонордуулахад Охидын хөл бөмбөгийн зуны сургалт үнэ төлбөргүйгээр явагдах юм. Уг сургалтыг AFC-ийн “С” ангилалтай эмэгтэй дасгалжуулагч Сугар заан явуулах юм. Сургалтад хамрагдах охид 10-13, 14-16 гэсэн насны ангилалд багтсан байх ёстой юм. Бүртгэл Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт орших Монголын хөл бөмбөгийн холбоны төв байранд явагдаж байгаа бөгөөд сургалт ажлын өдрүүдэд 14.00-16.00 цагийн хооронд явагдах юм.
С.Туул
Эх сурвалж: Нийгмийн толь