Лондонгийн олимпын наадмын боксын 64 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ Маврикын Рикарна Колин хэмээх ээлжит өрсөлдөгчөө ялснаар шөвгийн наймд шалгарлаа.
Тэрээр өрсөлдөгчөө 15-12 (4-3, 6-5, 5-4) харьцаатай буулган авсан бөгөөд түүний учраа нь 2012 оны Африкийн цомын аварга болж байсан боксчин юм.
Манай тамирчны удаах тэмцээн нь наймдугаар сарын 9-ний үүрээр 05.00 цагт /Улаанбаатарын цагаар/ болох бөгөөд түүний өрсөлдөгч нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт Их Британийн тамирчин Том Стокер юм.
Боксын 52 кг-ын жинд манай улсын тамирчин Н.Төгсцогт Италийн тамирчин Винсензо Пикардиг 17:16 харьцаатайгаар ялсан бөгөөд наймдугаар сарын 7-ны өдрийн 20:45 буюу манай цагаар 8-ны өдрийн 03:45 цагт Узбекистаны боксчин Жасурбек Латиповтай тулалдана.