logo
Ихэмсэг бардам эрийг өөртөө хэрхэн дурлуулах вэ?

Ихэмсэг бардам эрийг өөртөө хэрхэн дурлуулах вэ?

2012/08/07
Ихэмсэг бардам зантай эрчүүд байдаг. Ийм эрчүүдтэй бүсгүйчүүд хэрхэн харьцах, яаж өөртөө татахаа төдийлөн мэдэхгүйгээс түүнд дурласан бүсгүйчүүд өөрийн мэдэлгүй зайгаа авах нь бий. Ерөнхийдөө "энэ их зантай амьтан намайг тоохгүй биз" гэсэн үүднээс ханддаг. Гэтэл ийм эр хүний цаад сэтгэл нь гаднах төрхтэй нь харьцуулшгүй зөөлөн, уян, гэнэхэн гэмээр ч байдаг гэнэ. Тиймээс, бүсгүй та яаран дүгнэлт хийлгүй, ажигч байхыг зөвлөе. Ийм эрд таалагдахын тулд танаас ч тодорхой хэмжээний чармайлт хэрэгтэй. Тухайлбал:

-Түүнээс асуухаас бүү зов.
-Тэр гаднаас л их "пээдгэр" харагдаж байгаа болохоос дотор сэтгэлдээ бүсгүй хүн анхаарал тавьсанд баярладаг.
-Тэр, эмэгтэй хүн өөрийнх нь хойноос хөөцөлдөхөд дуртай байдаг. Энэ нь тэдний онцлог. Иймд бүсгүй та өөрөө санаачлага гаргахаас нэрэлхэх хэрэггүй.
-Түүнийг өд, тоглоом шоглоом хий гаднаа дургүй байсан ч хамаагүй шүү.
-Түүний дэргэд гоё ганган хувцастай байх нь чухал.
-Мэдээж гоо үзэсгэлэндээ анхаар. Гэхдээ та заавал царайлаг байх албагүй шүү. Ийм эрчүүд гял цал хүүхнүүдэд дуртай.
-Одоохондоо тэр биш та түүний хойноос хөөцөлдөж байгаагаа мартуузай.
-Тэр уурлах, дургүйцэх байдал, маяг гаргаж болно. Үүнд нь эмзэглэх хэрэггүй.
-Тэр дотроо дуртай байгаа.
-Тэгж байснаа хэсэг чимээгүй болчих.
-Утсаар ч ярих хэрэггүй, түр тасалчих.
-Тэр үнэхээр балмагдана.
-Таныг үгүйлээд сүйд болно.
-Ямар ч хамаагүй үнээр тантай уулзахын хүслэн болно.
-Тэр танд дурласан гэдэгт зуун хувь итгэлтэй байгаарай.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш