logo
Аянга бууж айл өрхүүд цахилгаангүй болжээ

Аянга бууж айл өрхүүд цахилгаангүй болжээ

2012/08/07
Говь-Алтай аймгийн Бигэр суманд түр зуурын бороо орж улмаар аянга буусан гэх мэдээлэл бий.

Энэ талаар албаны хүнээс лавлахад “Аянга буусаны улмаас айл өрх төдийгүй албан байгууллагууд цахилгаангүй байгаа” гэсэн юм. Болсон явдлыг тодруулбал, энэ сарын 3-нд 04.40 цагийн орчимд тус аймгийн төвд түр зуурын хүчтэй аадар оржээ. Энэ үеэр аянга буусан байна.

Азаар хүний амь нас эрсдээгүй ч айл өрх, албан байгууллагууд цахилгааны хомсдолд орсон аж. Тус сумын “Хаан”, ”Хадгаламж” банкны сүлжээ, зарим айл өрхийн телевиз шатсан гэнэ.

Нутгийн иргэдийн мэдээлснээр цахилгааныг хэвийн өгөхийн тулд албаныхан бүх боломжийг дайчлан ажиллаж буй гэлээ.

Б.Чанцал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш