Дуучин Мадонна дэлхийн орнуудаар хийж байгаа аялан тоглолтынхоо хүрээнд Москва хотод хүрэлцэн иржээ. Поп од Оросын "Pussy Riot" хамтлагийнхныг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Панк хамтлагийн гурван гишүүн долоон жил хүртэлх хугацаагаар хоригдох ял сонсч магадгүй байгаа. Учир нь тэд өнгөрөгч хоёрдугаар сард Москва хотын сүмд ерөнхийлөгч Путиныг огцруулахыг уриалсан утгатай дуу дуулсан бөгөөд тэдний энэ үйлдэл Оросын Христийн Үнэн Алдартны шашинтнуудын дургүйцлийг хүргээд авсан билээ.
Гэхдээ судалгаанд оролцсон Оросын иргэдийн ихэнх нь таван сар торны цаана суугаад байгаа дуучдыг дахиж хорих ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. "Pussy Riot" хамтлагийнханд ял оноож магадгүй байгааг Мадонна гутамшиг гэж хэлсэн байна. Мөн тэрээр урлагт цензурь тавих ёсгүйг онцолжээ.
"Pussy Riot" хамтлагийнхныг шүүх хурал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Хэрэв тэднийг буруутай гэж үзвэл долоон жил хүртэлх ялаар шийтгэж магадгүй байгаа юм.
Э.АМАР