Дэлхийд нэртэй америкийн дуучин Мадонна мягмар гаригт Москвад ганцхан удаагийн тоглолт хийнэ. Түүний тоглолт “Олимпийский” спортын цогцолборт болно. Дуучин бүсгүйтэй бүжигчин, хөгжимчин 100 гаруй хүн болон үйлчилгээний 400 орчим хүн дагалдан иржээ. Дуучин бүсгүй “MDNA” цомогт орсон дуунуудаас дуулна. Концертын тоглолтонд шаардагдах 44 ачааны тэргээр ачсан төхөөрөмжүүд нь Мадоннагийн хосгүй шоу- тоглолтын гайхамшгийг өргөн дэмлгэцээр нийтэд харуулахад зориулагдаж байна. “Энэ бол 21 зууны хосгүй шинэлэг дизайн, найруулагчийн шийдэлтэй тоглолт” гэж аялан тоглолтыг зохион байгуулагчид тэмдэглэж байна.