logo
Даатгалынхан 8180.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Даатгалынхан 8180.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

2012/08/08
  Энэ оны эхний улирлын байдлаар ердийн болон урт хугацааны даатгалын 18 компани, даатгалын зуучлагч арван компани, даатгалын хохирол үнэлэгч есөн компанид хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгосон байна. 

Тэдгээр компаниудын санхүүгийн тайлан болон үйл ажиллагаанд нь хяналт тавьж, зохицуулалтын ажлыг гүйцэтгэн даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. 

Даатгалын системийн хэмжээгээр өнгөрсөн онд 8180.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Даатгалын нөөцийн сангийн хэмжээ өнгөрсөн онд 36.1 тэрбум төгрөгт хүрч, 18.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш