Нийслэлийн хэмжээнд хүчингийн хэрэг өдөр бүр бүртгэгдэж, хэргийн гаралт буурахгүй байгаа талаар албаныхан онцолж байна. Тухайлбал, даваа гарагт Баянгол дүүргийн 11-р хороонд 17 настай М-ийг удаа дараа хүчиндсэн хэрэг гарчээ. Уг хэргийг охины аавын талын хүргэн болох, Сэлэнгэ аймгаас ирсэн Ж үйлдсэн болохыг тогтоожээ.
Хүчингийн хэргийг ихэвчлэн 20-25 насны залуус үйлддэг гэнэ. Харин хохирогчдын дийлэнх нь 17-21 насны охид, бүсгүйчүүд байдаг аж. Иймээс бага насныхан болон охид, эмэгтэйчүүдийг оройн цагаар эцэг, эхийн хараа хяналтнаас гадуур, ганцаараа явахгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"