logo
Бизнесийн захиа бичихдээ...

Бизнесийн захиа бичихдээ...

2012/08/09
  Бизнес захиа бол бизнесийн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардагддаг зүйл. Энэ бол нэг талаар хоёр хүний хоорондын, хүнээс компанид хандах, компаниас хувь хүнд хандах албан ёсны харилцаа юм. 

Бизнесийн захиа нь хувийн захиа, мэйлтэй адилгүй албан ёсны хэв загварын дагуу бичигдэх ёстой байдаг. Хэд хэдэн төрлөөр бизнесийн захиаг бичиж болдог боловч ерөнхий түгээмэл хэрэглэгддэг загварыг танилцуулбал:

Толгой хэсэг. Энэ хэсэгт захиа илгээгч хүний нэр, хаяг байна. Бизнесийн захианд нэр, хаягаа хоёр удаа бичих шаардлага байдаггүй. Хэрвээ захиа илгээж байгаа хүн хаягаа бичих бол хуудасны хамгийн дээд хэсгийн зүүн талд эсвэл гол хэсэгт нь бичих ёстой. Гэхдээ хаягаа бичихдээ өөрийн нэрийг оруулах ёсгүй.

Он, cap, өдөр. Эдгээрийг толгой хэсгийн доор бичнэ. Он, cap, өдрийг бичихдээ ямар нэг толгой эргүүлэх, тодорхойгүй байдлаар бичиж болохгүй. Ихэнх тохиолдолд cap, өдөр, он гэсэн дарааллаар бичих ёстой байдаг.

Гол хэсэг дэх хаяг. Үүнийг бас захианы эхлэл хэсэг гэж болно. Үүнд хүлээн авагчийн нэр, хаягийг бичих ёстой.

Бие хэсэг. Гол хэсгийг заавал мэндчилгээний үгээр эхлэл ёстой. Жишээ нь: Хатагтай Саран гэх мэт.

Хаах. Захиаг дуусгахдаа мөн эелдэг байдлаар төгсгөх ёстой. Жишээ нь: Таныг цаг гаргасанд баярлалаа.... гэх мэт. Мөн үүнээс гадна эцэст нь " Таныг хүндэтгэсэн............. " гэх байдлаар захиагаа
төгсгөнө.

Анхаарах зүйлс:
• Захиагаа бичихдээ зүүн тал руу шахаж бичих хэрэгтэй.
• Захианы гол хэсэг хоорондоо нэг хэмжээсийн зайтай байдаг бол харин толгой хэсэг, он cap өдөр, гол хэсгийн хаяг зэргийн хооронд хоёр хэмжээсийн зайтай байх хэрэгтэй.
• Захиагаа тодорхой бичих хэрэгтэй. Захианыхаа гол хэсгийг эхлэхийнхээ өмнө заавал бичих болсон зорилгоо бич. Жишээ нь: "Таны хүсэж байсан материалыг явууллаа, сүүлд ярилцсан гэрээний талаар бичиж байна".
• Захиагаа бичихдээ ямар нэг илүү дутуу зүйл хэрэглэх хэрэггүй. Зарим нэг үгийг тодотгох зорилгоор өөр өнгийн балаар бичих, эсвэл мэйлээр бичиж байгаа бол Bold болгох, том үсгээр бичих зэрэг нь бүдүүлэг хэрэг болно.

/Business Times/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш