logo
Н.Төгсцогт хүрэл медаль баттай атгалаа

Н.Төгсцогт хүрэл медаль баттай атгалаа

2012/08/09
2009 оны боксын дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт Лондонгийн олимпийн боксын 52 кг-ын жингийн хагас шигшээд Узбекистаны 20 настай боксчин Ясурбек Латиповтой монголын цагаар үүрээр буюу 03 цагийн үед Лондон хотын "ExCel" спортын ордонд тоглолоо. Хэдийгээр дэлхийн дэд аварга маань эхний үеийг нэг оноогоор  хожигдож дуусгасан ч хоёр болон гуравдугаар үед илт илүүрхэн тоглосноор шийдвэрлэх ялалтыг авчирлаа 15:10 ,4:5, 5:3, 6:2  хэмээн тоолуулсаар  тоглолтын гараа  бүртээ өрсөлдөгчөө хүчтэй цохилтоор хүрэл медаль баттай атгалаа.
Тоглолтын дараа тэрбээр хэвлэлийнхэнд "Энэ удаа рингэнд гарахдаа өрсөлдөгчийгөө хүлээсэн тоглолт хийе гэж дотроо шийдсэн байсан. Энэ тактик маань ч зөвдсөн байна" гэж ярьжээ.
Одоо үлдээд байгаа хагас шигшээгийн тоглолтдоо  2011 онд Бакуд зохиогдсон ДАШТ-ий аварга, 2009 оны Миланы ДАШТ-ий хүрэл медальт, Европ тивийн аварга ОХУ-ын тамирчин Михайл Алоянтай тоглоно. Тоглолт энэ сарын 10-ны өдөр Лондонгийн цагаа  20:30-д буюу Монголд маргааш үүрийнх нь 03:30 цагт болно.
    С.Амар 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш