МАН ард түмний саналыг жинлүүрийн туухай дээр тавьж хэмжиж үздэг бололтой. Хэрэв ах намын хүссэн хэмжээгээр жин дарж байвал ард түмний төлөө гэх сонсголонтой үгээ урсгаж, уран яруугаар донгодож эхлэх нь тэр. Харин эсрэгээрээ байвал сонгогчдын саналыг хөсөр хаяж, хөлөндөө гишгэлдэг болох нь сонгуулиас хойших өдрүүдэд батлагдав.
Сонгууль болдгоороо болж, ялагч тодорчихсон. Цаашлаад гишүүд тангараг өргөж, УИХ-ын танхимын зүүн хоймор эзэнтэй боллоо. Гэвч баруун хаяанд нь байрлах МАН-ын тунирхал, гуньж гутарсан сэтгэл өнөөг хүртэл сэргэсэнгүй. АН-ын хаяанд гэрээ барих санаатай байсан ч хүлээж авсангүй. Архичин хүн гутарч байгаа нэрийдлээр сархадад санаагаа худалддаг шиг ууган улс төрийн хүчин аашилж эхлэв. Хэдийгээр сонгогчдын олонх нь тэдэнд санал өгч, итгэл хүлээлгээгүй ч чамлахааргүй хүн ах намыг дугуйлсан. Тэдний хэлээд байгаачлан гурван ч бүлэг байгуулах хэмжээний суудлыг тэдэнд өглөө. Хариуд нь МАН төрийн ажлыг гацааж, түмний итгэлийг хөсөрдүүлэх нь тэр.
Гэхдээ МАН төрийн эрхийг ялсан нам эвсэлд шилжүүлэн өгөхөөс татгалзаж, ард түмний сонголтыг эрс эсэргүүцэж байгаа нь учиртай ч юм шиг. Учир нь тэдний өнгөрсөн жилүүдэд хийсэн булхай, луйвар нэг мөр илрэн гарч ирж олон хүн дээлээ нөмөрнө гэхээс тэд хар дарж буй. Иймд хугацаа хожиж, хар мөрөө баллуурдаж, бүр сойздож угаагаад сууж байж мэдэх л юм. Сүүлийн үед МАН төрийн ажил гацаан УИХ, Засгийн газар шинээр бүрдэж ажлаа хийхэд санаатайгаар хориг саад тавьж, энэ хугацаанд төрөл бүрийн тендер шалгаруулж, хөрөнгө мөнгөтэй холбоотой олон шийдвэр гаргаж, зарим нэг томилгоог хийсэн гэх яриа чих дэлссэн. Олны үг ортой байхыг үгүйсгэх аргагүй.
Хэрэв ах намын гишүүд соёмбот танхимаасаа гарч парламентын дугуй танхимд орох дургүй, цаашлаад цөөн тооны сонгогчдын санал хэрэггүй гэж байгаа бол УИХ-ын гишүүнээсээ огцорчихвол хэн хэндээ амар байлтай. АН ч Төрийн ордны зүүн талыг ширтэж суухгүй, мөн тэднээс төрийн гацааг хэзээ арилгаж, ажил хаялтаа зогсоох цаг ойртож буй талаар нь сэтгүүлчид асууж, лавлахгүй болно. Хамгийн гол нь МАН-д саналаа өгсөн хүмүүсийн нүд нь ч бүлтэгнэхгүй байх биш үү. Нэгэнт л сөрөг хүчин байхаас татгалзаж, сонгогчдын саналыг цөөн гэж голж байгаа ууган улс төрийн хүчинд итгэх итгэл алга.
Ах намыг ард түмэн өнгөрсөн хугацаанд айлын эрх хүүхэд шиг өсгөн, хүмүүжүүлсэний гай. Буруу эрхэлсэн хүүхэд шиг аашилах өнөөгийн МАН-аас сонгогчид нь ичиж байна. 90 жилийн түүхтэй эл намд ялагдлаа хүлээх улс төрийн соёл алга. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг үгийг энэ намд зориулж өвгөд хэлсэн гэлтэй. Шүүх, хуулийн байгууллагаас илүүтэй улс төрийн наймааг тодотгож, өрсөлдөгчөө шантаачилж, өдөр хоногийг өнгөрөөх боллоо. Тэд байсан байгаагүй парламентын ажил үргэлжилж, үйл ажиллагаа чигдэрч эхэллээ. Иймд “Бид төрийн ажлыг гацаах сонирхолгүй. Хэдийд ч ороход бэлэн” гэх худал үгээр тархи угаахаа больё. Ард түмэн хэн үнэн, худал ярьж байгааг ялгаж чадах хэмжээний мэдлэг боловсрол, туршлагатай.
Ирэх дөрвөн жилийг УИХ-ын гишүүн гэсэн сэтэртэйгээр дугуй танхимд орохгүйгээр өнгөрөөх гээгүй л бол ажилдаа орох цаг болсон бус уу. Энэ парламентад сөрөг хүчин байж, сайн хяналт тавих үүргийг ард түмэн, сонгогчид оногдуулсан атал АН-д тунирхаж, үлдсэн амьдралаа үрэх хэрэггүй мэт. Өмнөх сонгуулиудын үйл явц, түүхийг нь сөхөөд үзвэл АН ах намд ялагдчихлаа гэж дугуй танхимд орж ирэхгүй тунирхаж, элдэв шантаажаар сарын хугацааг элээж байсан удаагүй.
Өнгөрсөн хугацаанд муу ажилласан тэдэнд сонгогчид нь тааруу дүн тавьлаа гэж тунирхахын оронд ирэх дөрвөн жилд парламентад хяналтын тогтолцоог сайжруулж, өвөр түрийндээ орохоос илүүтэй өнгө мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөд бэлэн улстөрчдийг шүүлтүүрдэж байх нь ах намд харин ч ашигтай мэт. Иймд уснаасаа гарсан загас шиг тийчигнэх хэрэг юусан.
Нөгөөтэйгүүр, төрийн ажил энэ бүх тохиролцоо, хохиролцоог харзнан парламентын ажил цалгардаж, сонгогчид улс төрөөс уйдаж “Шадав нь авна уу, Готов нь авна уу, хамаагүй. Хурдхан Засгийн газраа байгуулаасай” гэх хүлээлт хэдийнэ үүслээ. Иймд дугуй танхимын баруун хаяагаа дүүргэж, итгэж сонгосон сонгогчдынхоо урмыг нэг их хугалалгүй байх эсэх сонголт нь МАН-ын гишүүдэд үлдлээ. Хэрэв цаг хугацаа энэ байдлаар урссаар байвал сонгогчид ажлаа хийхгүй байгаа парламентын гишүүнээ эргүүлэн татах эрхтэйг сануулахад илүүдэхгүй биз. Иймд бусдынхаа ажилд битгий садаа бол хэмээх МАН-ынханд хаягласан сонгогчдын тань үгийг дамжуулья.
Ардчилсан сонин