logo
УИХ-ын дарга статистикчдын үнлэсний зөвөлгөөний нээлтэд оролцов

УИХ-ын дарга статистикчдын үнлэсний зөвөлгөөний нээлтэд оролцов

2012/08/10
Үндэсний статистикийн хороо нийслэл, аймгийн статистикийн газар хэлтсийн нийт ажиллагсадын “Статистик-2102” үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Төрийн ордны Их танхимд болж буй “Статистик-2012” зөвлөгөөнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Корали Гэвэрс болон бусад зочид төлөөлөгчид урилгаар оролцож байна.
Тус зөвлөгөөнийг Үндэсний статистикийн дарга С.Мэндсайхан нээсний дараа оролцогчдод баяр хүргэж Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын статистикийн байгууллага улс орны амьдралын бүхий л хүрээг хамарсан мэдээллийг цуглуулах, боловсруулах, хэрэглэгчдэд хүргэх тогтолцоог бүрдүүлж, дэлхийн олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, арга зүйгээр тооцон гаргаж, хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.
Улсын Их Хурал “Статистикийн тухай” хуулийг батласнаар тус байгууллагын хараат бус бие даасан байдлыг хангах нөхцөл бүрдэж, үйл ажиллагааных нь зарчим, чиглэл, статистикийн байгууллага, мэдээлэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага тодорхой болсон билээ.
Улс орнууд үндэсний статистикийн байгууллагынхаа чадавхийг бэхжүүлж, үнэн зөв, цаг үеэ олсон статистик мэдээллийг боловсруулан гаргахад анхаарал хандуулж байна. Манай статистикийн байгууллага ч энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна гээд, Үндэсний статистикийн байгууллага урьд урьдаас илүү эрч хүчтэй, үр дүнтэй ажиллахад мэдээллийн технологийн орчин үеийн ололтыг үр бүтээлтэй ашиглах явдал чухлыг  онцлон тэмдэглэв.
Зөвлөгөөнөөр Монгол Улсын статистикийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, олон улсын статистикийн хөгжилд ямар байр суурь эзэлж байгааг дүгнэж ярилцах, цаашдын зорилтоо тодорхойлох юм. Зөвлөгөөний бас нэг гол зорилго нь нийт ажилтнуудын онол, арга зүй, техник технологийн мэдлэгийг дээшлүүлэх, статистикийн хөгжлийн дэлхий дахины хандлагын талаар мэдээлэл өгөх, салбарын ажилтнуудыг нэгдсэн нэг сэтгэл, зорилготой, хамтач, нэгдмэл байр суурьтай болгоход чиглэгдэж байгаа аж.
Манай улсын 1924 оны анхдугаар Үндсэн хуульд “Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох”-ыг хуульчлан өгсөн түүхэн эхлэлтэй бөгөөд Улсын анхдугаар Их Хурлын тогтоолд “Тус улсын бүх тоо бүртгэх явдал маш нарийн чухал болох тул одоо тоо бүртгэх хэлтэс байгуулж уг хэргийг эрхлүүлэн явуулбал зохино” гэж зааж, 1924 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тэр бүеийн Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг 6 орон тоотойгоор анх орчин цагийн статистикийн албаны үндэс суурь тавигдсан гэж үздэг байна.
Төрийн ордны Их танхимд болж буй Үндэсний зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэн явагдах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш