logo
Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буйгаа УИХ-д өргөн мэдүүллээ

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буйгаа УИХ-д өргөн мэдүүллээ

2012/08/10
Монгол Улсын Их Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газар байгуулахаар тохирч Норовын Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлэн 2012 оны наймдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Норовын Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Ч.Сайнбилэг наймдугаар сарын 9-ний өдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.
Иймээс удахгүй УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш