Би хэвлэл мэдээллийн байгууллагад он удаан жил ажилласан арга туршлагадаа тулгуурлахын дээр хатагтай Сарнайцэцэгийн "Хүний өмссөн хувцас болон нүүр царайны өнгийг харьцуулан, ухааных нь чадавхийг бодож гаргах таблиц", ноён Түмбэжамбын "Үсээ урт ургуулсны хүчинд би ийм их ухаантай болсон" хэмээх дурсамжийн ном зэрэг сайн сайн зохиол бүтээлүүдээс ашиглан залуу редакторуудад бяцхан зөвлөмж бичихээр шийдэв. Үүнд: Урт үстэй, Чингис хааных шиг сахалтай, шар буюу өөр өнгийн торгон дээлтэй, мөнгөн тоногтой аралтай бүс бүсэлсэн хүмүүс бол агуу их ухаантан, тэргүүлэх зэргийн эх оронч хүмүүс байдаг тул эдгээр хүмүүсийн бүтээлүүдийг нийтлэхдээ үг, үсэг ч сольж болдоггүй юм. Баруун фирмийн хувцастай, гартаа "дипломат" цүнх барьсан хүмүүс бол нэлээд найдвартай хүмүүсийн тоонд орно. Эдгээр хүмүүсийн ухааны чадавхийн гол шалгуур нь гэдэс байдаг юм, Зургаан сартай жирэмсэн эмэгтэйн хэмжээний буюу түүнээс их гэдэстэй хүмүүсийг бараг л эхний хүмүүсийн хэмжээнд авч үзэж болдог.
Үнэ хямдтай, Хятадад үйлдвэрлэсэн буюу бусад янз бүрийн хувцастай ажлын хувцастай ч байж магадгүй!! хүмүүсийн бичсэн зүйлийг үзэлгүй буцааж өгч байх хэрэгтэй. Ямар нэгэн зайлшгүй шалтгаанаар эдгээр хүмүүсээс материал авч нийтлэх шаардлага гарвал жишээ нь:
"Уудам цэлгэр талд тэмээн сүрэг билчээрлэнэ" гэсэн өгүүлбэр байлаа гэж бодвол түүнийг "Ойн бяцхан цоорхойд ганц ямаа майлан зогсоно" гэж өөрчилж өгвөл сайн болдог.
Одоо нүүр царайны онцлогийн тухайд хэдэн үг хэлье. Бүргэд мэт өндөр хамартай, хамрын доторхи үс нь ил харагдаж байдаг хүмүүс бол хэтэрхий зоримог, үлгэрлэвэл: догшин азарганы сүүлнээс хоолны цагаан түмпэн зүүгээд тавьчихсан мэт давхидаг учраас хазаарлаж өгөх хэрэгтэй. Харин налчгар хамартай хүмүүс хүүхэмсэг эрчүүд хөршийнхөө эзгүйд эхнэртэй нь ярьдаг шиг хэтэрхий "манж" үгээр бичдэг тул зохих хэмжээгээр хурцалж өгвөл сайн. Эцэст нь редактор хүн бол хүнийг гаднаас нь хараад ялган таньж чаддаг гоц авъяастайн дээр сэтгүүлч, уран бүтээлч, идэвхтэн бичигчдийн үзэл бодлын чигийг заагч од нь, бүхнийг мэдэгч бивангирдэч нь байх ёстой гэдгийг дүгнэлт болгон хэлээд энэхүү зөвлөмжөө төгсгөе.
Хэвлэл мэдээллийн залуу ажилтнууд миний энэ бяцхан зөвлөмжийг гарын авлага, ширээний номоо болгож авбал, адаглаад агуу их хүмүүсээ танихгүй мунгинах буюу үл бүтэх хүмүүсийн харш муу бүтээлүүд нийтэлж буруутах явдал гаргахгүйн дээр он удаан жил ажиллах баталгаатай болох юм гэдгийг би найдвартай хэлж чадах байна.
Г.Рагчаа