Аливаа улсын хүн амын үзүүлэлт нь төрөлт, нас баралтаар хэмжигддэг. Манай улсын хувьд 1990-ээд оноос эхлэн хүүхдийн эндэгдэл эрс нэмэгдсэн гэж үздэг. Харин сүүлийн хэдэн жил эндэгдэл харьцангүй буурсныг сар тутмын статистикийн мэдээнээс харж болно.
"Хүн нэмбэл хүнс нэмдэг" гэдэг. Аливаа улс орны хөгжлийг хүн амаар нь тодорхойлох нь ч бий. Тэгвэл өнгөрөгч долдугаар сарын статистикийн мэдээнээс харахад шинэ төрсөн хүүхдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6,8 хувиар өсчээ.
Энэ мэдээллийн сөрөг тал гэж хэлж болохоор зүйл бол хүүхдийн эндэгдэл байдаг. Улсын хэмжээгээр энэ оны эхний 7 сард хүүхдийн эндэгдэл 686-д хүрчээ. Энэ нь өмнөх оны энэ үеийнхээс 11 хүүхэд буюу 1.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 8-аар цөөрчээ.
Хүн амын өсөлтөд нөлөөлдөг өөр зүйл бол нас баралт юм. Нас баралт дотроо золгүй тохиолдлоор, мөн гэмт хэргийн улмаас нас барсан тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг. Тэгвэл он гарсаар бусдын гарт амиа алдсан тохиолдол 613 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 14,1 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
С.Амар
МОНЦАМЭ