Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак Докдо аралд очихоор төлөвлөсөн талаар түүний хэвлэлийн албанаас баасан гаригт мэдээллээ. Солонгосчууд ерөнхийлөгчийнхөө төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Японы засгийн газар Ли Мён Бакт хандан хоёр улсын харилцааг хэвээр авч үлдэхийг хүсвэл эзэмшлийн маргаантай аралд очих төлөвлөгөөгөө цуцлахыг зөвлөжээ.
Өмнөд Солонгос, Японыг заагладаг усан хилийн ойролцоо орших Докдо буюу Японоор Такешима хэмээх жижиг арлууд нь удаан хугацаанд хоёр улсын маргаантай асуудлуудын нэг байсаар ирсэн аж. Өмнөд Солонгосын цөөн бүрэлдэхүүнтэй цагдаа нарын баг тал энэ арал дээр байрлан ажиллаж байна. Харин өнгөрөгч сард Японы эрх баригчид жижиг арлуудыг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үзэж байгаагаа жил бүр гаргадаг аюулгүй байдлын тайландаа дурджээ.
Ерөнхийлөгч Ли Мён Бакийн айлчлалын талаар мэдээ цацагдсаны дараа Японы гадаад хэргийн сайд Коичиро Гемба эзэмшлийн маргаантай аралд биечлэн очих нь хоёр улсын харилцаанд муугаар нөлөөлнө гэдгийг онцлоод, манай улс хатуу хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ "Тус аралд айлчлах нь байж боломгүй хэрэг. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Айлчлалаа цуцлахыг уриалж байна" гэжээ.
Докдо арлын ойролцоо байгалийн хийн ордууд байдаг гэж үздэг байна.
Э.АМАР