Оросын баруун хэсэгт орших Татарстанд Исламын шашны нэгэн бүлэг гишүүдээ газар доор хүчээр 10 гаруй жил амьдруулсан нь илэрч, шуугиан дэгдээгээд байна. Тэдний дунд 20 гаруй хүүхэд байсан байна. Тэдгээр хүүхдүүд бохир орчинд амьдарч байсан ч биеийн байдал нь сайн байгаа гэнэ. Оросын эрх баригчид уг шашны бүлгийн удирдагчдыг баривчилж, хүүхдүүдийг асрах газарт болон эмнэлэгт хүргэжээ. Цагдаа нарын мэдээлснээр 27 хүүхэд болон 30 гаруй насанд хүрэгчид газар доор орших гэрэлтүүлэг, агааржуулалтгүй, зай муутай, агуйтай төстэй байгууламжид амьдарч байсан байна. Хүүхдүүдийн зарим нь тэнд төрж, тэндээсээ огт гарч байгаагүй, нарны гэрэл харж байгаагүй гэнэ.
Нэгээс 17 настай 19 хүүхдийг хүүхэд асрах газар болон эмнэлэгт хүргэжээ. Эмч Татьяна Мороз хэлэхдээ "Хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа. Тэд хоол тэжээлээр дутагдаагүй ч нилээд бохир байсан. Хүлээж авсныхаа дараа тэднийг усанд оруулж бүрэн үзлэг хийсэн. Үзлэгийн хариу маргааш гарна" гэжээ.
Гишүүдээ газар доор бохир орчинд амьдруулж байсан Исламист бүлгийнхнийг өнгөрөгч долоо хоногт Казань хотын захаас илрүүлжээ. Энэ бүлгийнхнийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Цагдаа нар исламист бүлгийн 83 настай тэргүүн Файзрахман Сатаров болон бусад гишүүдийг баривчлах үеэр зарим хүмүүс эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэднийг насанд хүрээгүй хүүхдүүдтэй зохисгүй харьцсан зэрэг үндэслэлээр буруутгаж байгаа гэнэ. Оросын телевизүүдээр мэдээлснээр Сатаровыг даган бишрэгчид Оросын хуулийг биелүүлэхээс татгалздаг юм байна.
Насанд хүрэгчид болон хүүхдүүд гадаад ертөнцөөс тусгаарлагдмал амьдарсаар 10-аад жилийг үджээ. Хүүхдүүд гадны хүмүүстэй харьцдаггүй, сургуульд сурах боломжгүй байсан бөгөөд тэдний дунд 17 настай жирэмсэн охин байсан байна. Сатаров шашны бүлгээ 1964 онд байгуулж, өөрийгөө номлогч хэмээн зарлажээ. Улмаар тэрээр Казань хотын ойролцоо үл хөдлөх хөрөнгө худалдан авч, шашны сургууль нэрээр газар доорх бункераа барьсан талаар Риа Новости агентлаг мэдээлсэн байна. Татарстаны цагдаа нарын мэдээлснээр уг бункерыг хууль бусаар барьсан учраас нураахаар болжээ.
Э.АМАР