Искья хэмээх үзэсгэлэнт аралд орших “Park Hotel Miramare”-гийн ажилтнууд Германы канцлер Ангела Меркелийг “Тогтвортой хатагтай” хэмээн нэрлэдэг.
Неаполитаны булангийн энэ аралд тэрбээр нөхөр Иоахим Зауэрийн хамт улстөр, эдийн засгийн асуудлаасаа ангижирч, “Caprese” салат амтлахаар жилд нэг удаа ирж амардаг байна.
Искья бол тэтгэврийн хөгшчүүдийн дунд нэр хүндтэй арал юм. Энд диско бүжиг олон болдоггүй ч тохилог казино, халуун рашаануудтай. Ийшээ Европын өндөр настай хосууд жинхэнэ цувардаг гэхэд болно. Ялангуяа Сант-Анжело суурингийн Кава Скура халуун рашаан гайхамшигт анагаах увдистай. Эрдэс давс, ашигтай нэгдэл агуулсан эдгээр рашаан нь эмэгтэйчүүдийн өвчин, амьсгалын замын эрхтэн, сонсголд сайн нөлөөтэй.
Ангела Меркель эндхийн халуун рашааныг тайвшруулах нөлөөтэй хэмээн шүтдэг ажээ. Тэрбээр уулын дэнжид орших 12 усан сан бүхий Аполлон, Афродитагийн гайхамшигт халуун рашаанд жил бүр ордог. Энд ороход нэг хүн 33 евро төлдөг ч “Park Miramare Hotel”-ийн байнгын үйлчлүүлэгчдэд үнэгүй. Зочид буудлын үнэ нь ч гайгүй. Эндхийн хоёр ортой өрөө өглөөний цайтайгаа нийлээд 200 евро болдог.
Хачирхалтай санагдаж магадгүй ч Ангела Меркель нөхөртэйгөө энэ амралтад өөр өөр онгоцоор ирдэг аж. Тэрбээр Засгийн газрын авиа паркад харьяалагддаг цэргийн онгоц хөлөглөдөг бол нөхөр Иоахим Зауэр нь “Easyjet” хэлбэрийн авиа компаниудаар үйлчлүүлдэг байна. Меркелийн хувьд канцлер учраас Бундесверээс өөр төрлийн онгоцонд суух хориотой. Харин нөхөр нь түүний хувийн онгоцонд суух бол хуулийн дагуу нислэгийнхээ мөнгийг өөрөө төлөх ёстой аж.
Бундесверийн онгоцоор Берлинээс Неаполь хүртэл нисэхэд химич Иоахим Зауэр хоёр талдаа 1300 евро төлнө. Гэтэл өөр авиа компанийн онгоцоор нисвэл ердөө 95 евро болдог аж. Түүнд мөнгөө дэмий зүйлд үрэх нь хайран санагддаг бололтой. Тэгээд ч профессор эр зочид буудлын ресторанд оройн зоог барих бүртээ 120 евро төлөх юм чинь аргагүй шүү дээ.
ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн хувьд эх орондоо амрахыг илүүд үздэг. Барак Обама жилд хоёр долоо хоног ээлжийн амралтаа авдаг бол Владимир Путиний хувьд ажлынхаа завсраар амардаг гэхэд болно.
Оросын Ерөнхийлөгч ихэвчлэн Сочи хотын “Бочаров Ручей” шилтгээнд амардаг. Энд тэнгисийн усанд сэлж болно. Шаардлага гарвал сайд нараа яаралтай дуудчихна. Тэрбээр Сибирь, Уралд ч амарч байсан. Нэг удаа В.Путин Монакогийн ханхүү II Альбертай Тувагаар айлчлан, хамтдаа загасчилж, голын усанд шумбаж, морь унаж давхисан нь жинхэнэ сенсааци болжээ. Тухайн үед Путиний булчинлаг бие хаа эмэгтэйчүүдийн анхаарлыг татсан байна.
Тэгвэл Обама ч бас спортлог бие хаатай. Тэрбээр байнга л дотуур өмдтэйгөө гүйж, усанд сэлж, гольф тоглодог. Ээлжийн амралтаараа тэрбээр Массачусетс мужийн эрэгт орших Мартас-Винъярд амралтын газар, Кэмп-Дэвид зуны шилтгээнд саатдаг байна. Энд эхнэр, хоёр охины хамт эсрэг нам болох Бүгд найрамдах намын Уильям ван Девендерийн “Цэнхэр цахлай” хувийн эзэмшилд тухалдаг. Обама энд амарсныхаа төлөө улстөрийн сөрөг хүчний гишүүндээ долоо хоногт 15 доллар л төлдөг байна.
Харин Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Италид амрах дуртай. Тэрбээр өмнөх Ерөнхий сайдын адил Тосканаар аялахыг илүүд үздэг аж. Кэмерон, Блэрийн гэр бүл энд барон Лук Санжаст ди Теуладагийн хуучин шилтгээнд саатдаг байна. Тэд бароны алдарт зоорин дахь дарснаас шимдэг ч өглөөгүүр малтуу мөөгний аянд гарах хоббитой.
Малтуу мөөг түүхэд зориулж, бароны шилтгээн цөөнгүй гахайг сургажээ. Эдгээр гахай малтуу мөөгний үнэрийг нохойноос илүү мэдэрдэг аж.
Италид малтуу мөөгний улирал 10-12 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд Тосканд цагаан малтуу мөөгний наадам зохиогддог бөгөөд килограммыг нь 4000 мянган еврогоор, арай ховор төрлийнхийг нь 7.5 мянган еврогоор худалддаг байна.
Францын шинэ Ерөнхийлөгч, социалист Франсуа Олланд тэгвэл хаана амардаг бол? Олланд хямд костюм өмсөж, хямдхан цагаар гангардаг. Түүнчлэн Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө ажилдаа мопед унаж, хөлсний байранд амьдардаг байжээ. Тэрбээр тансаг амралтын газраар нэг ч удаа зугаалж байгаагүй юм.
Гэхдээ Олландын хөрөнгийн мэдүүлгийг үзээд сонгогчид маш их гайхжээ. Тэрбээр 800 мянган еврогийн харш эзэмшдэг төдийгүй Каннд 230 мянга, 140 мянган еврогийн үнэтэй хоёр байр эзэмшдэг гэнэ. Олланд ээлжийн амралтаа Лазурын эрэг дээр өнгөрөөдөг байна.
Тэгвэл Японы Ерөнхий сайд Ёшихико Нода жилд ердөө 10 хоног амардаг ч, ээлжийн амралтаа эдлэх бодолгүй байгаа аж. Тэрбээр сард хэдэн амралтын өдөр байгаа нь хангалттай гэж ярьжээ. Нода амралтын өдрүүдээ Хоккайдо арал дээр өнгөрүүлдэг. Тэрбээр Курилын арлуудыг дурандаж, жүдогоор хичээллэн, онсэны халуун рашаанд сэлдэг. Дашрамд дурдахад тэрбээр жүдогийн хар бүстэй аж.
Харамсалтай нь Хоккайдо арлын ихэнх халуун рашааныг макаки сармагчин эзэлжээ. Өвлийн цагт тэд хүйтэн сэрүүнээс дайжиж, энд хоргоддог бол зуны цагт усаар шүршилцэж тоглодог байна.
Жуулчид макаки сармагчинд дургүй тул ус руу ойртуулахыг хүсдэггүй. Харин Японы Ерөнхий сайд тэдэнтэй хэл амаа ололцдог гэнэ. Учир нь тэрбээр сагстай жимс авч ирж, сармагчнуудад өгөөд, өөрөө сайхан шумбаж авдаг аж.
Өглөөний сонин