Хаалганы бариулаас татахдаа би шүүгч бүсгүйг байгаа болов уу, үгүй болов уу? гэж түгшээд авлаа. Ашгүй байж байна. Нөгөө л янзаараа, ширээнийхээ ард суугаад бяцхан толинд нүүрээ харж, хөмсөг аньсгаа будаж харагдана. Дотор онгойсондоо зориг орж,
-Сайн байна уу? хэмээж орхив. Үүнд бүсгүй харин хаа очиж, уурлаж намжирдсангүй толинд нүүрээ харсан чигтээ,
-Сайн! Та сайн явж байна уу, Готов гуай! гэнэ. Нэрээр минь дуудсанд би бяцхан уярч,
-Өө та чинь, миний нэрийг хүртэл мэддэг болжээ гэвэл бүсгүй, сормуусаа нэг нэгээр нь будах зуур,
-Таны нэрийг мэдэлгүй яахав. Та чинь хөдөөнөөс орж ирээд Улс-төрийн талаар хэлмэгдсэн эцгийнхээ нөхөх олговрыг хөөцөлдөөд үүгээр хэдэн cap бөгтөгнөөд яваа биз дээ! гэв.
Би бүр ч уярч.
-За яамай даа охин минь! Одоо муу өвгөн ахынхаа хүсэлтийг шийдвэрлэж өгнө биз дээ! гэлээ.
Шүүгч хөөрхөн бүсгүй гэнэт "Бүгд найрамдах" унших гэж буй шүүгчийн царай гаргаад,
-Зам явахаа гаргаад ир! гэхэд би сандруухан,
-Зам явах энэ байна! гээд сарвайв.
-Эрүүл мэндийн гэрчилгээ?
-Байлгүй яахав, энэ байна!
-Хороо, дүүрэгт бүртгүүлсэн тодорхойлолт?
-Аваад ирсэн, өвөрт байна!
-Гэр бүлийн баталгаа?
-Хөдөөнөөс сая яваад олоод ирлээ. Та энэ баталгааг долоо хоногийн өмнө надаас шаардаагүй юу?
-Малын хөлийн татвар төлсөн тасалбар байна уу?
-Байлгүй яахав!
-Тэгвэл маргааш ир!
-Яагаад?
-Сүүлийн хоёр сард нохойндоо туулга өгсөн баримт олж ир! гээд царайлаг бүсгүй сандлынхаа зөөлөн түшлэгийг бардам налав.
-Олоод ирсэн май, үзэгтүн! гээд би ч гэсэн бардам зантай, ханхалзан байж, нохойн туулгынхаа баримтыг үзүүллээ.
Шүүгч маданд орж буй шатарчин шиг царайлснаа,
-Мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх чинь хаана байна? гэж дөнгөж шивгэнэв.
-Энд өвөрт байна! гэж би хариу шивгэнэв. Бүсгүй,
-Танд мотоцикль байхгүй шүү дээ! гэж чарлалаа.
-Хэргээ бүтээхийн тулд мотоцикль зориуд худалдаад авчихсан! гэж би бас хариу чарлалаа. Бүсгүй урамтайхан,
-Зургаан сарын дараа ир! гээд хөгжилтэй жуумалзав.
-Яагаад? гэж би гайхав. Хөөрхөн бүсгүй,
-Хотын дүрэм шалгуулаад ир! гэнэ.
-Шалгуулаад би онц авчихсан! гээд үнэмлэхээ шүүгч бүсгүйн будмал нүүрэнд тулгалаа. Урам нь хугарсан шүүгч бүсгүй цөхрөнгүйгээр, надаас урьд нь шаардаж байсан зүйлүүдээ шаардаж эхэллээ.
-Тагнуулын ерөнхий газрын магадлагаа байна уу?
-Байна!
-Дээд шүүхийн үнэмлэх байна уу?
-Энэ байна, үз!
-Улсын төв архивын 1933 оны хүн амын тооллогын лавлагаа хаана байна?
-Энд байна, үз!
-Тэгвэл 1919, 1924, 1926, 1929 оны хүн амын тооллогын лавлагаа танд бүгд байхгүй шүү дээ?
-Бүгд байгаа, май бүгдийг үз! гэвэл хөөрхөн бүсгүй хорсолтойгоор,
-Хэлмэгдсэн этгээдийн төрсөн хүү нь, та мөн болох тухай гэрчилгээ танд байхгүй ш дээ! гээд алаг нүдээр аятай шилбүүрдэв.
-Байлгүй яахав энэ байна!
-Тэгвэл танайхнаас нас барсан хүмүүсийн тодорхойлолтоо гаргаад ир?
-Гаргаад ирье, май бүгд энэ байна, үз! гэвэл шүүгч бүсгүй босон харайснаа ам нь ангалзан, нүд нь эргэлдсэнээ, ямар нэгэн юм хайх мэт тасалгаан дотор, хий агаарт гараа сарвалзуулснаа над руу аймаар ширтэж,
-Тэгвэл энэ бичиг баримтуудаа бүгдийг хоёр хувилаад нотариатаар батлуулаад ир! гэж зуусан шүдэн завсраараа исгэрүүлэв.
-Бүгдийг хоёр хувь болгочихсон. Дүү минь, өвгөн ахынхаа нэхэмжлэлийг шийдэж өгөөч!
гэвэл бүсгүй нүдээ аньж, муужирмаар болсноо сэхээ авч, цагаа хараад,
-Готов гуай, та сарын дараа ир! гэлээ. Би,
-Яагаад? гэж бархирав.
Бүсгүй уртаар амьсгал авч уужраад,
-Ажлын цагаас таван минут өнгөрчихөж! гээд суудал дээрээ сул ойчив.
-Яагаад заавал сарын дараа ирдэг билээ?
-Яагаад гэвэл би маргаашнаас эхэлж ээлжийнхээ амралтыг авч байгаа юм! гээд миний баргар царайг анзаарч, Та намайг арай хэлмэгдүүллээ! гэх гээд байгаа юм биш биз?...
Хэлмэгдүүлэлт гэдэг чинь 20-р зууны трагеди!... Одоо чинь 21-р зуун шүү дээ, Готов гуай минь! гэж сэнхрүүлэв.
-Тиймээ, XXI зуунд буугаар биш, хүнд суртлаар хэлмэгдүүлж байна! гэж би хулчгардуухан бувтнахдаа "Ардын дайсан" хэмээн хувьсгалт намын нэрийн өмнөөс буудуулсан түм түмэн хэлмэгдэгчээ бодоод гол дээр горойчихлоо.
Ц.Доржготов