Америкийн эсрэг сүржин мэдэгдэл хийж, хэл амаа билүүддэг удирдагчдын нэг бол Венесуэлын ерөнийлөгч Уго Чавез юм. Тэрээр наймдугаар сарын дөрвөнд Колумбиас Венесуэл руу хууль бусаар орж ирсэн Америкийн иргэнийг аюулгүйн хүчнийхэн баривчилсан гэж мэдэгдсэн байна.
Чавез хэлэхдээ "Tүүнийг баривчлах үед тэрээр пасспортоо устгахыг оролдсон. Бусад бичиг баримтуудаас нь харахад тэрээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд Ирак, Афганистан, Ливид очиж байсан нь илэрсэн. Тэр хүн хөлсний цэрэг байж магадгүй тул түүнийг бид байцааж байгаа" гэжээ.
Чавез түүнчлэн Испани гаралтай Америкийн иргэн баригдах үедээ газарзүйн байршлын мэдээлэл бүхий зөөврийн компьютерээ устгахаар оролдсон, засгийн газрыг эсэргүүцэгчид Америк эрийг хөлсөлж, сөрөг хүчний Энрике Каприлес ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал жагсаал үймээн дэгдээхээр төлөвлөсөн байж магадгүй гэж мэтгэсэн байна.
Вашингтон дахь Венесуэлийн элчин уг баривчлагдсан хүний талаар мэдээлэл өгөөгүй байна. Мөн Америкийн албаны хүмүүс энэ асуудлаар Венесуэлийн засгийн газарт хандсан ч ямар нэг мэдээлэл олж авч чадаагүй гэнэ.
Америкийн цэргийн шинжээч Кен Робинсоны үзэж байгаагаар Чавез хэт дэгсдүүлэн ярьж байж магадгүй юм байна. Эсвэл тэрээр сонгуулиас өмнө дэмжигчдийнхээ тоог өсгөх зорилгоор ийм үйлдэл хийж байж ч болох гэнэ. Венесуэл нь Фарк гэх мэт террорист бүлгүүдийг дэмжин спонсорлож байгаа нь Америкийн эрх баригчдын санааг зовоож байгааг шинжээч Робинсон хэлжээ. Мөн тэрээр Венесуэлийн аюулгүйн хүчнийхний баривчилсан хүн Америкийн тагнуул байх магадлал тун бага гэнэ. Учир нь Америкийн тагнуулууд Ирак, Афганистан, Ливийн хилээр нэвтэрснийг гэрчлэх тамга бүхий пасспортыг биедээ авч явдаггүй ажээ.
Э.АМАР