logo
Aнгли улс Сирийн босогчдод үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ

Aнгли улс Сирийн босогчдод үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ

2012/08/13
Английн эрх баригчид Сирийн сөрөг хүчинд үзүүлэх тусламжаа таван сая фунтаар нэмэгдүүлэхээ зарлалаа. Гэхдээ зэр зэвсэг биш радио холбоо, зөөврийн генератор гэх мэт шаардлагатай техник хэрэгслүүдийг нийлүүлэх юм байна.
Гадаад хэргийн сайд Уильям Хейг Ассадын засгийн газрын эсрэг арга хэмжээ авахыг эсэргүүцсэн улсуудад хандаж үг хэлсэн байна. Тэрээр мэдэгдэхдээ "Миний бодлоор улс орнууд гараа хумхиад суухгүй гэдгийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хориг тавьсан улсууд мэдэх нь маш чухал. Бид Сирийн ард иргэдэд өөр арга замаар туслахыг чармайх болно" гэжээ.
НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас мэдээлснээр Сирид үргэлжилж байгаа зөрчил үймээн, дайн тулаанаас зугтсан 150,000 гаруй хүн хөрш улсууд руугаа дүрвэн гарчээ. Зөвхөн өнгөрөгч долоо хоногт гэхэд 6.000 хүн Туркийн хилийг давсан байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш