Сэлбийн хос гүүр, Сансарын тунелийн зүүн уулзвар гээд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд чухал нөлөөтэй хэд хэдэн газруудад зам, засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. Оюутнууд амарчихсан, иргэд хөдөө гадааг зорьдог ид амралтын үе боловч нийслэлийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй, иргэдийг бухимдуулж байгаа. Энэ байдлыг газар дээр нь үзэж, цаашид авах арга хэмжээг тодорхой болгох үүднээс хотын шинэхэн дарга холбогдох албаныхантай газар дээр нь явж танилцлаа.
Нийслэлийн авто замын төвийн хэсгийн ачааллыг нуруундаа үүрдэг Сүхбаатарын гудамж буюу Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар болон үүнтэй холбогдсон нийт 2 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажил хуваарийн дагуу хийгдэж байна. 215 метр шугам сүлжээг солих ажилд багагүй хугацааг зарцуулсан хэдий ч маргааш гол чиглэлийн замын урсгалыг нээнэ гэдгээ тус ажлыг гүйцэтгэж буй Наранбулаг компанийнхан хотын даргад танилцууллаа.
Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхэд ихээхэн нөлөө үзүүлж буй Сэлбийн хос гүүрний тулгуур багануудыг хүчитгэх ажил ид хийгдэж байна. Анх өмнөд хөршийн барилгачид барьсан гүүрний хажуугаар сүүлд нь манайхан тавьсан 56 метр урт энэ хос гүүрийг буулгаж, тулгуур баганыг хүчитгэн, зорчих хэсгийг өргөтгөн шинэчлэх юм. Нэг талдаа хоёр эгнээ бүхий зорчих хэсэгтэй байсан бол гурван эгнээ болгох ба явган хүний зорчих хэсгийг ч нилээд өргөтгөнө. Өмнө нь Майхан толгойн гүүр болон Бороогийн хүнд даацны гүүрний барилгын ажлыг гүйцэтгэсэн “Мотор сервис” ХХК их засварын ажлыг гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч компанийнхны мэдээлснээр есдүгээр сарын 07 гэхэд эхний гүүрийг ашиглалтад оруулах ба12 дугаар сарын 15 гэхэд энэхүү гүүрний их засвар бүрэн дуусах юм байна.
Улаанбаатар хотын 3 дахь гүүрэн гарц болох, Их тойруу, Сансарын тунелийн зүүн уулзварын нүхэн гарцны ажлыг өмнө нь Ионсей эмнэлэгийн арын замд нүхэн гарц барьж байсан “Хотын зам” хэмээх туршлагатай компани энэ ажлыг гүйцэтгэж байна. Таван метр гүн, 23 метрийн өргөнтэй, дөрвөн тийш гарц бүхий энэхүү байгууламж нь дотроо 6 метрийн өргөнтэй явган замтай, үйлчилгээний төвүүдтэй байх юм. Цэвэр, бохир усны болон шилэн кабелийн шугамыг өөрчлөх гээд нилээд ажил ихтэй энэхүү нүхэн гарцын эхний ээлжийн ажил есдүгээр сарын 01 гэхэд дуусч автозамын явах хэсгийг ашиглалтад оруулах юм. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдалд багагүй нөлөөтэй нүхэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Улаанбаатар хотын замын хөдөлөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачууллыг бууруулахад чухал нөлөөтэй эдгээр ажлуудыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа хэдий ч одоогоор санхүүжилт нь ороогүй байна. Эдгээр асуудлыг Ерөнхий сайдад танилцуулж, Ерөнхий сайд холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгсөн учир санхүүжилтын асуудал ойрын үед шийдэгдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажил гүйцэтгэгч нарт хэллээ. Мөн маргааш холбогдох албаныхныг цуглуулж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хуралдах ба мягмар гаригт Нийслэлийн Иргэний танхимын анхны хэлэлцүүлгийг энэ сэдвээр хийж, замын хөдөлгөөний ачааллыг буруулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөж буйгаа ч хотын дарга дуулгасан юм. Мөн хариуцсан ажлуудаа чанартай хийж, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг онцлохын зэрэгцээ хэн ямар ажлыг гүйцэтгэж, хэзээ хүлээлгэн өгөх талаарх мэдээллийг ил болгож, барилга, засварын ажлын талбайг эмх цэгцтэй болгож, иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр зам, замын барилга байгууламжийн нийт 19 төсөл буюу 58,52 км авто зам, 135,2 у/м төмөр бетон гүүр, 2 уулзвар, төмөр зам доогуурх 1 нүхэн гарцын өргөтгөл шинэчлэлт барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар дөрвөн газарт замын ажил бүрэн дуусч ашиглалтад хүлээлгэн өгсөн ба зургаан замын барилгын ажил 20-90 хувьтай байна.
Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гээд хаа сайгүй бэлтгэлээ базааж буй энэ үед хотын дарга боловсролын байгууллагуудаас төлөөлөл болгож Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэг, 61 дүгээр сургуулийн бэлтгэлийг шалгалаа. 43 дугаар цэцэрлэг бол Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 75 ортой хоёр цэцэрлэгийн нэг. Оршин суугаа хүн амтай нь харьцуулбал дахиад 280 ортой гурван цэцэрлэг шаардлагатай. Ачаалал ихтэй тус цэцэрлэгийн барилгын насжилт дууссан учир ирэх жил буулгаж, шинээр барихаар төлөвлөгджээ. Тиймээс барилгад засварын ажил хийхгүй, харин 120 метр газарт цэвэр усны шугам татах шаардлагатай байгаа юм. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан 61 дүгээр сургуулийн хувьд чанар сайтай баригдсан учир ямар нэгэн засвар хийгдэхгүй, харин дулааны шугамаа хос болгож солих шаардлагатай байгаа хотын даргад дуулгасан. ЖАЙКА байгууллагаас нийслэлд барьж өгсөн анхны сургуулиудын нэг учир спорт заалгүй баригдсан бөгөөд шинээр заал барих тендер нь зарлагджээ. Хотын дарга эдгээр сургууль, цэцэрлэгийн засварт шаардлагатай зардлуудыг газар дээр нь шийдвэрлэж, санхүүжилт олгохоор боллоо.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 110 сургууль, 180 цэцэрлэгээс 55 цэцэрлэг, 46 сургуульд 105 багц их засварын ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 16 ажил бүрэн дуусч, 23 ажил 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн спорт заал, 14 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо болон Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдаж буй 100 ортой хүүхдийн цэцэрлэг зэрэг улсын төсвийн хөрөнгөөр баридаж буй зургаан шинэ барилгын ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй 52 дугаар сургууль, Амгалан цогцолборын өргөтгөлийн барилгууд ашиглалтад ороход бэлэн болжээ. Мөн Хужир булан болон 361-ийн гарамын шинэ сургуулийн барилгыг 11 дүгээр сар гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.