Иран улсын өмнө зүгт газар хөдлөлтийн улмаас 180 гаруй хүн амь үрэгдэж, 1500 хүн гэмтэж, бэртжээ. Гэвч тус улсын эрх баригчид ард түмэнд анхаарал хандуулахгүй байгаагийн сацуу зөвхөн цөмийн тогоо, зарим реакторуудаа гамшигт өртүүлэхгүй байх арга хэмжээ авч байна хэмээн барууныхан шүүмжиллээ. Өнгөрсөн ням гаригт уг гамшигт үзэгдэл болсон бөгөөд урьд өмнө газар хөдлөлтийн аюулд төдийлөн нэрвэгдэж үзээгүй Ираны ард түмэн гүн цочролд автаад байна. Харин эрх баригчид ард иргэдийг тайван байхыг уриалаад шаардлагатай хот, сууринд тусламж илгээнэ хэмээн мэдэгджээ.Гамшигт автсан Ахар хотод Ираны зарим реактор байдаг төдийгүй эдгээр цөмийн лаборатори гэмтэл авбал тус улсын цөмийн инженерүүдийн олон жилийн хөдөлмөр үгүй болох аж. Гэвч амь үрэгдэгсдийн тоо цаг тутам нэмэгдэж байгаа учир эцсийн байдлаар гамшгийн хор нөлөөг дүгнэн хэлэхэд хүнд байна хэмээн тус улсын аюулаас аврах албаныхан ярьжээ. Хоёр ч бүс нутагт газар хөдлөлт дарааллан нүүрлэсний улмаас зургаан тосгон гамшгийн хэмжээнд хүрчээ.
Цаашид газар хөдлөлтийн хүрээ нэмэгдэж болзошгүй талаар Иранын хэвлэлүүд бичиж байна. Ахар хотод нүүрлэсэн газар хөдлөлт тус сууринд нэг ч бүтэн байшин үлдээгээгүй талаар эрх баригчид мэдээлжээ. Зарим газар аврах албаныхан хүрэлцэхгүй байгаагийн улмаас эрх баригчид яахаа мэдэхгүй байна. Харин гадны хэвлэлүүд тэднийг хот, суурин руу бус атомын станцуудын аюулгүй байдлыг хангуулахаар цэрэг, аврах албаныхныг илгээсэн гэж хардаж байгаа юм. Иран улсад хамгийн сүүлд 2003 онд газар хөдөлж байсны улмаас 25 мянган хүн амиа алдаж байсан аймшигт түүх бий. Их Британийн “Гуардиан” сонин уг гамшигт үзэгдэл нүүрлэсэн бүс нутагт иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авалгүй 24 цаг болсныг шүүмжилжээ. АНУ-ын Геологийн үндэсний хүрээлэн Иранд нүүрлэсэн газар хөдлөлт 60 км-ийн радиусыг хамарсан хэмээн мэдээлжээ. Ням гаригийн газар хөдлөлтөөр Табриз, Ахар хотууд өртсөнөөр 200 мянган хүний амь насанд шууд заналхийлээд байна. Цаашид нийслэл Тегеранд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, улмаар 6.6 магнитутын хүчтэй газар хөдөлж болзошгүй талаар Геологийн үндэсний хүрээлэн сануулсан. Олон улс Ираныг гамшигт өртсөн ард иргэддээ тусламж үзүүлэхийн оронд цөмийн реактор нөлөө бүхий атомын станцууддаа анхаарал хандуулж байгааг шүүмжилсны дараа Тегеран үүнийг няцаав. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединижад хэлэхдээ “Ард иргэд ядран туйлдаж байхад эрх баригчид зүгээр суух учиргүй. Барууны улсууд биднийг хэт нэг талаар шүүмжилдэг. Энэ удаад ч ялгаагүй” гэжээ.
Бэлтгэсэн Т.БАТСУГАР
Эх сурвалж: "Нийгмийн толь"