logo

"Орифлейм"-ийн н.Оюунгэрэл энэ жил дэлхий сөнөнө гэдэгт итгэлтэй байгаа

2012/08/14
"Орифлейм Монгол" компаний үүсгэн байгуулагч, захирал н.Оюунгэрэл энэ жилийн УИХ-ын сонгуульд МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшсэн билээ.
Гадаадынханд зарагдсан бүх лицензийг цуцлана гэх маш том зорилготой сонгуульд өрсөлдсөн ч харамсалтай нь ялагдал хүлээсэн.
Энэ нь түүний оролцож буй хоёр дахь сонгууль бөгөөд тэрээр 2000 онд БНН-аас мөн УИХ-д нэр дэвшиж байжээ.
 Сонгуульд ялагдсаныхаа дараахан шинэ номныхоо нээлтийг хийсэн тэрээр сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт болж буй байгалийн гамшигт үзэгдлүүдийг бүртгэж суудаг болсон аж.

Учир нь тэрээр Маяачуудын тоолол ёсоор энэ жилийн 12 сарын 21 -нд дэлхий сөнөнө гэдэгт итгэдэг гэнэ.

Ч.Явуу 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш