Ираны Зүүн Азербайжан мужийн эрх баригчид наймдугаар сарын 13-ны даваа, наймдугаар сарын 14-ны мягмар гарагийг өнгөрөгч бямба гарагт болсон сүйтгэлт газар хөдлөлтөд амь үрэгдэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэх гашуудлын өдөр болгон зарласан тухай тус улсын мэдээллийн ИСНА агентлаг мэдээллээ.
Ройтер агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт цуврал газар хөдлөлт болсны улмаас 300 орчим хүн амь насаа алдаж, 5000 орчим хүн гэмтэж бэртжээ.
Мужийн эрх баригчид амь үрэгдэгсдийн ердөө талынх нь цогцосыг хэн болохыг тогтоосон байна. Учир нь орон нутгийн оршин суугчид цогцсуудыг таних албан ёсны ажиллагааг эхлүүлэхээс өмнө лалын шашинтнуудын уламжлалын дагуу нар жаргахаас өмнө оршуулжээ.
Орон гэрээ алдсан Зүүн Азербайжаны оршин суугчдыг майхан хуаранд байрлуулж байна. Мужийн эрх баригчид дахин газар хөдөлж магадгүй хэмээн болгоомжилж байгаа бөгөөд өнгөрсөн ням гарагийн оройноос хойш газар дорх 60 орчим түлхэлт бүртгэгджээ.
Зүүн Азербайжан мужийн Тебриза хот газар хөдлөлтөд хамгийн их хохирол амссан байна. Мөн Наймдугаар сарын 11-нд буюу өнгөрөгч бямба гарагт тус мужийн Ахар хотын бүс нутагт 6,2 баллын хүчтэй газар хөдөлсний дараахан Варзакан, Харис хотод 6,3 баллын хүчтэй газар хөдөлжээ.
Иранд газар хөдлөлтийн бүсэд бараг байнга газар хөдлөлт болдог байна. Хамгийн сүйтгэлт газар хөдлөлт 1990, 2003 онд болж байсан бөгөөд тухайн үед 35 мянга болон 55 мянган хүн амиа алдаж байв.
Д.Жаргал
МОНЦАМЭ