logo
Үерт амиа алдагсдын тоо 92-т хүрчээ

Үерт амиа алдагсдын тоо 92-т хүрчээ

2012/08/14
Филиппиний нийслэл Манила хотод нүүрлэсэн үерийн гамшигт амиа алдсан хүмүүсийн тоо 92-т хүрч, 4 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа тухай тус улсын Байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах асуудал эрхэдсэн Үндэсний зөвлөл /БГЭБҮЗ/ мэдээллээ.
Үүний өмнө 70 хүн амиа алдсан тухай мэдээлж байв.
Өнгөрсөн долоо хоногт Филиппиний нийслэл хотод ердөө хоёр хоногийн дотор хур тунадас сарын дундаж хэмжээнээс хэтэрч орсны улмаас Их Манила дүүргийн дундуур урсдаг голууд эргээсээ хальж үер болсон байна. 12 сая гаруй хүн амтай Манила хотын нутаг дэвсгэрийн тал гаруй хувь нь усанд автжээ.
Байгалийн гамшигт 3,3 сая оршин суугч өртсөн бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг түр байрлуулах хуаранд 418 мянган хүн одоог хүртэл байрлаж байна. Үерийн гамшигт 3000 орчим байшин бүрэн сүйдэж, 5500 орчим барилга байгууламж, 86 зам, гурван гүүр эвдэрч сүйджээ.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш