Ням гарагт Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси тус улсын Зэвсэгт хүчний дээд зөвлөлд /ЗХДЗ/ давуу эрх олгосон Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгож, цэргийнхний эрх мэдлийг эцэс болголоо. Тэрбээр мөн Батлан хамгаалахын сайд бөгөөд ЗХДЗ-ийн дарга маршал Хусейн Тантауиг огцруулж, түүний оронд одооноос эхлэн Египетийн Зэвсэгт хүчний командлагч болсон дэслэгч хурандаа Саид ас-Сейсиг томилсноос гадна ерөнхий штабын дарга Сами Ананыг огцруулж, Сыдки Субхи Сейед Ахмедыг түүний оронд томилжээ. Мөн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг шинээр бий болгож, Махмуд Мухаммед Мекки Египетийн дэд Ерөнхийлөгч болсон байна.
Тус улсын улстөрийн тоймч Мухтар аль-Ашарийн мэдээлснээр, шинэ Ерөнхийлөгчийн эдгээр алхамыг "эртнээс хүлээж байсан бөгөөд энэ нь тус улсад иргэний засаглалыг бэхжүүлэх зорилготой юм". "Мурси улс төрийн бодлогод 60 жилийн турш ноёрхож байсан цэргийнхний эрх мэдлийг эцэс болголоо. Египетэд иргэний засаглал тогтлоо" гэж тэрбээр хэлсэн байна.
Тантауи болон Анан нар Ерөнхийлөгчийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэх ажээ.
Мурсигийн шийдвэрийг өмнө нь ЗХДЗ-тэй хэлэлцэн тохиролцсон байсан учир "өнөөдрийн үйл ажиллагааг цэргийн эргэлт гэж үзэхгүй" гэж Египетийн Батлан хамгаалахын шинэ дэд сайд мэдэгдсэн байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ