Холливудын жүжигчийн Женнифер Энистон, кино зохиолч Жастин Теру нар сүй тавьснаа зарлажээ. Энэ мэдээллийг Энистоны төлөөлөгч нотолсныг "People" сэтгүүлд мэдээлсэн байна.
"Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Жастин төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд Женнифер түүний гэрлэх саналыг зөвшөөрсөн нь хамгийн том бэлэг болсон" гэж Энистоны төлөөлөгч ярьжээ.
Теру, Энистон нар "Wanderlust" хэмээх инээдмийн киноны зураг авалтын үеэр танилцаж, жил орчим болзжээ. Тэднийг сүй тавьсан гэх яриа Холливудад сарын өмнөөс тарсан байна. Гэхдээ хосууд удахгүй хуримлана гэж найзууд нь ярьжээ. Хуримын товыг хараахан зарлаагүй байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ