Улсын драмын эрдмийн театрийн өмнөх талбай өнгө зүсээ зассанаар иргэд, хөдөлмөрчид намрын налгар өдрүүдэд нар ээсэн шиг суух тохироо нэгэнт бүрджээ. Өөрөөр хэлбэл 7000 гаруй шоо метр хэмжээтэй талбайг зүлэгжүүлж, хүрээг нь тэлэн цэцгийн мандал байгуулсан төдийгүй байгалийн чулуун хавтангаар чимсэн байна. Тэрчлэн энэ талбайд шар өнгийн 22 ширхэг ширээ, сандал байрлуулсан нь хичээлээ давтах оюутан, онгод нь нь орсон шүлэгч, яруу найрагч, хууч хөөрөх настнуудын тухлах тавлаг орчин бүрдүүлжээ. Энд 15 хогийн сав ойрхон тавьсан нь хог хаягдлаа суусан газраа хаяад босвол ичмээр болгох аж. Мөн 20 ширхэг гэрэл, 2 ширхэг усан толь суулгасан нь талбайг улам ч гэгээлэг болгоно. Тус талбайд " WRI " буюу агаарын утасгүй интернетийг 24 цагийн турш үнэ төлбөргүй ашиглах боломжтой нь ч нэн онцлог. Уг талбайг "Жи Ди" компани иж бүрэн тохижуулан, агаарын утасгүй интернетийг "Скаймедиа" компани нийслэлийн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа нь таатай.
Д.Сэрээтэр
МОНЦАМЭ
Д.Сэрээтэр
МОНЦАМЭ