logo
Та солонгос хэлний түвшин тготоох

Та солонгос хэлний түвшин тготоох "тусгай" шалгалт өгөх үү?

2012/08/14
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох Тусгай шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах болсныг мэдэгдье.

Солонгос хэлний түвшин тогтоох “Тусгай” шалгалтын бүртгэл

1. Бүртгэл явагдах хугацаа: 2012 оны 08 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд (4 өдөр)
Бүртгэх цаг: 09:00-13:00, 14:00-18:00 (ажлын цагаар бүртгэнэ)

2. Бүртгэх газар: Хөдөлмөрийн төв бирж дээр /өөрийн биеэр, холбогдох бичиг баримттайгаа ирж бүртгүүлнэ үү)

3. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
-18-39 настай байх. Насыг тооцон гаргахдаа бүртгэл явуулах өдрийг барина.(1972 оны 08-р сарын 15-аас 1994 оны 08-р сарын 14-ний өдрийн хооронд төрсөн байх)
-Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
-Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
-Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
-БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй байх
-БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байх
-Эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ г.м/
-БНСУ-д ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж ирсэн байх /2011.01.01-нээс хойш ирсэн иргэд/

4. Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
-Иргэний үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт аль эсвэл Гадаад паспортын эх хувь, хуулбарын хамт /гадаад паспорттой бол давуу тал болно/
-Иргэний үнэмлэх болон гадаад паспорт хүчин төгөлдөр хугацаатай, сунгалт хийгдсэн байх/гадаад паспортын хүчинтэй хугацаа 2012 оны 9-р сараас хойш 2.5 жилээс дээш байх/
-3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)
-Фото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад паспортны зурагтай адилхан буюу тухайн зураг нь байвал зохино.

Шалгалтын хураамж төлсөн баримт
-Шалгалтын хураамж: 24 $ /ам.доллароор тушаана/
-Дансны дугаар: Хадгаламж банк 10210033333 тоот данс,
-Хүлээн авагч байгууллага: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Солонгос хэлний түвшин тогтоох “Тусгай”шалгалт

1. Шалгалт авах өдөр, хугацаа:
Улаанбаатар хотод 2012 оны 09 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд зохион явуулна. Шалгалт өдрийн 2 ээлжээр явагдана.
– 1-р ээлж 08:30-10:40 цагт,
– 2-р ээлж 10:50-13:00 цагт
КССХТТШ-ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2-07 тоотод байрлах “Компьютерт суурилсан шалгалтын танхим”-д авна.
Шалгалтанд орох иргэдийн хуваарийг ХНХЭГ-ийн төлөөлөгчийн газраас гаргах бөгөөд бүртгүүлэгч тус бүрээр шалгалт эхлэхээс 7 хоногийн өмнө ХХҮГ-ын www.hh.gov.mn, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вебсайтаар дамжуулан зарлан мэдээлнэ. Иймд бүртгүүлсэн иргэд заасан хугацаанд дээрх сайтаас өөрийн хуваарийг үзнэ үү.
Бүх шалгуулагч заасан хугацаанд (1-р ээлж 08:30, 2-р ээлж 10.50 цагт), шалгалт өгөх газар, өрөөнд бэлэн байна. /Хоцорсон тохиолдолд шалгалтанд орох боломжгүй, шалгалтыг нөхөн авахгүй болно/

2. Шалгалтанд ороход шаардагдах баримт бичиг, зүйлс:
-Шалгалтанд орох хуудас (бүртгүүлсэн өдөр бүртгэсэн газраас олгоно)
-Иргэний үнэмлэх эсхүл Гадаад паспорт,
– Иргэний үнэмлэх, гадаад паспорт нь хүчин төгөлдөр хугацаатай, сунгалт хийгдсэн байна.
– Шалгуулагчиин гадаад паспорт нь бүртгүүлэх үедээ хуулбарыг нь өгсөн гадаад паспорттай адил байх ёстой
Хар өнгийн тосон болон үзгэн бал

5. Шалгалт авах, дүнг зарлах:
Шалгалт авах, дүнг гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэх ба шалгуулагчдыг авсан онооны дүнгээр байр эзлүүлэн жагсааж, тэнцүүлнэ. Квотын тоондоо багтсан бөгөөд түүгээр таслагдсан ижил оноотой иргэдийг тэнцсэнд тооцно. /Аж үйлдвэрийн салбарт ажиллах)
Шалгалтын дүнг 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ХХҮГ-ын зарлалын самбар, www.hh.gov.mn вэбсайт, БНСУ-ын Хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын www.monkor.net вэбсайт , Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вебсайтаар зарлан мэдээлнэ.
Шалгалтын онооны хүчинтэй хугацаа (шалгалтанд тэнцэгсэд) шалгалтын дүнг зарласанаас хойш 2 жил байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж, ХХҮГ-ийн www.hh.gov.mn вэбсайт, ХТБ-ийн 7012-1285 утас болон www.hudulmur.mn, www.monkor.net вэбсайтаас авч болно.

Манай хаяг: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж Хан-Уул дүүрэг 2-р хороо /хуучнаар гутлын үйлдвэрийн баруун талд 6 давхар байр/

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш