Дэлхийн дээд спортын их наадам баруун европын хаан хот Лондонд хагас сар буюу 16 хоног үргэлжлэн дэлхийн олон түмэн баяр хөөрөө хуваалцлаа. Дэлхийн дээд спортын их наадам 30 дахь удаагаа болж буй нь энэ. Он цагийн хувьд манай эриний шинэ тооллоос өмнө Ромын эзэнт гүрний нийслэл Афин хотод анх дайныг зогсоосон их баяр болгон тэмдэглэж, Олимп хэмээх ууланд гүйх, харайх, бөх барилдах зэрэг цөөхөн төрлөөр хүч, хурд, эр зоригоо сорин уралдаж байжээ.
Тийнхүү Олимп уулнаас эхтэй, таван тивийн шилдэг тамирчид "Хамгаас хурдан, хамгаас хүчтэй, хамгаас зоригтой" хэмээх уриатай, дөрвөн жил тутам өрсөлддөг их наадам болсон түүхтэй. Дэлхийн их дээдийн наадмын билгэдэл нь ч таван тивийг төлөөлсөн таван цагираг болов. Таван тивийн таван өнгөөр ялгарсан ч, салгашгүй таван хэлхээгээр мөнх гагнагдсан таван цагираг дор 30 дахь удаагаа дэлхийн 205 орны шилдэг 10 мянга гаруй тамирчин 302 багц медаль булаалдлаа.
7 дугаар сарын 27-ны үдэш буюу Монголын цагаар 28-ны үүрээр эхэлж үүдээ нээсэн их наадам дэлхийн 7 тэрбум хүний нүдийг булааж, чихийг мялааж, зүрх сэтгэлийг догдлуулсаар 8 дугаар сарын 12-ны үдэш буюу Монголын цагаар 13-ны үүрээр мөн л үүдээ барилаа.
Энэ их наадамд Монгол Улсаа төлөөлсөн 29 тамирчин оролцоод , өөр өөрийнхөө бяр хүч, оюун ухаан, авьяас билэг, хурд, авхаалж самбаагаа сорив. Хамгийн гол нь, дээрх сар хагасын хугацаанд дэлхийн 7 тэрбум хүн төрөлхтөнд 2,7 сая Монгол хүний ид хавыг дээд зэргээр сурталчилсан 29 тамирчиндаа юуны өмнө баяр хүргэж, медаль гялалзуулаад ирсэн "Олимпийн баатар" хөвгүүн Н.Түвшинбаяр, Н.Төгсцогт, С.Ням-Очир, У.Мөнх-эрдэнэ, гайхалтай ганц бүсгүй С.Батцэцэг нартаа бүр илүү талархлаа дэвшүүлье.
Лондонгийн олимп Монголчуудад буян хишгээсээ харамласангүй. Урьд өмнөх олимпоос ч илүү олзтой эх орондоо эргэн ирлээ, манай шилдэг тамирчид. Таван цагираган дороос түүсэн таван медаль хатуухан өрсөлдөөн дундаас бидэнд олдлоо.
Яг л анх удаа 1964, 1968 оны олимпоос түүж ирсэн мөнгө, хүрэл медаль шиг амттай байлаа, энэ удаагийн олимпийн медаль.
Медаль бүхэн асар их хөлс, хүч, түүх дагуулж ирлээ.
Монголчууд бидэнд олимп их хол байв. Ядаж л тив алгасан нисч, тэнтэр тунтар алхаж байж авчирдаг, тун ховорхон эд, туйлын гайхамшигт ид шидтэй хишиг байв. Дөрөвхөн жилээр тогтохгүй, 10, 20 жилээр бэлтгэдэг агуу "Атан боломж" байсан гэхэд хэлсдэхгүй. Сүүлийн жилүүдийн олимп Монголчуудад харам байсныг үгүйсгэх аргагүй. Хойд хөршийн нийслэл Москва хотод болсон 1980 оны олимпоос хойш Монголчуудад ОЛИМПИЙН МЕДАЛЬ ЗҮҮДЭНД байв.
2000 оны Атлантын олимпоос хов хоосон ирээд улс даяараа уйлж сууж билээ. 2004 оны Афины олимпоос ганцхан хүрэл медальтай ирж, түүнийг зүүж ирсэн Х.Цагаанбаатарыг бид оройдоо залсан. Х.Цагаанбаатар маань ч түүнээс хойш дэлхийн бүх медалийг түүж ирэн итгэлийг хөсөрдүүлсэнгүй. Харин 2008 онд урд хөршид болсон Бээжингийн олимпоос анхны алтан медальтан төрж, улмаар дахин хоёр алт, хоёр мөнгөн медаль зүүж ирж улс гэрийнхээ хийморь лундааг мөн чиг их сэргээсэн дээ. Бээжингээс анхны олимпийн аварга болсон Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Баатаржав, мөнгөн медальт О.Гүндэгмаа, П.Сэрдамба нартаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат цолыг ч харамгүй өгсөн. Тэд маань олимп ойрхон юм байна. Медаль дэргэд байдгийм байна гэдгийг олон үеийнхэнд, тэр тусмаа хүүхэд залуучуудад нэн сайн мэдрүүлж билээ.
Бээжингийн их олимпоос хойш манайхан дэлхийд ч ана мана үзэлцэж, шилдэг тамирчидтай эн зэрэгцэх болсон. Тэр их эрч хүчээрээ ч Лондонгийн олимпод бэлтгэж, энгэртээ хоосонгүй ирэх итгэл дүүрэн байсан. Таван цагираг дороос таван медальтай ирлээ. Таван медалийн эзэд үнэхээр хөлс хүчээ дайчилж эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. Монгол Улсынхаа төрийн далбааг таван удаа Лондонгийн олимпийн тэнгэрт намирууллаа. Монгол хүн бүхэн хамраа шархируулан, нүдээ арчин байж бахархлаа. Харин төрийн дууллаа эгшиглүүлэхэд "эрхий дарам зай" буюу ганц хуруу л дутаж, амаа барьсан маань цөөнгүй. Гурван хүрэл медаль бол их үнэтэй байлаа. Анхны хүрлээр олимпийн салхийг хагалсан жүдоч хөвүүн С.Ням-Очир Лондонд өвдөг нь чичирч зогссон олон тамирчдынхаа хийморийг сэргээж, эх орондоо зүрх нь чичирч суусан олон түмнээ илт баярлуулан, хол ойрыг сүүн дусал, нулимсан дуслаар холбож, дараа дараагийн хүрэл, мөнгөн медалийн шүншгээр мялаасан. С.Ням-Очир "Би ахынхаач, өөрийнхөө ч дутууг нөхөж, Монгол Улсынхаа ч дутууг нэхэж энэ медалийг авлаа" гэж цовоо цолгиун хэлсэн. Дэлхийн нэрт тамирчин, 66 кг-даа нэг номерийн жүдоч гэж нэрлэгдсэн, олимпийн хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нарын алдсан медалийн дутууг ч манай нэрт жүдоч ,олимпийн анхны аварга, хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр нэр төртэй нэхэн авчирлаа. Аргагүй л аархаж, аагирхаж авчирсан түүний мөнгөн медаль бол авч амжаагүй алтын дайтай байв. Эрэмшиж, бярдаж явсаар хөлдөө гэмтэл аваагүйсэн бол Оросын бөхийг оодруулахгүй л байсныг дэлхий нийтээр харж, тэр дундаа тэсвэр тэвчээрийн од болсон Н.Түвшинбаярыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Английн Ерөнхий сайд Д.Камерон нар орос, англиар "Баатар" гэж дуу алдан бахадсанаас илүүтэй магтах үг олдоно гэж үү?
Монголчуудын түүхэнд олимпийн анхны хос медальтан болсон Н.Түвшинбаярын амжилтыг эвдэх аавын хүү ойр байгаа бол уу? Дэлхийг айлгаж байсан Олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамбын алдан алдах шахсан нэр төрийг туршлагатай боксчин У.Мөнх-Эрдэнэ, ирээдүйтэй боксчин Н.Төгсцогт хоёр эрэмгий, золбоолог тоглолтоороо нөхөж, гуйж бус гуядаж байж, барагтай л алтан медалийг шүүрэн алдаж, мөнгө, хүрэл медалийг баттайяа хүзүүндээ оосорлон авлаа. Н.Төгсцогтын мөнгө, У.Мөнх-Эрдэнийн хүрэл медаль бол алтын дайтай байсныг хэн ч үгүйсгэхгүй.
Монгол эмэгтэй хүний баяр бахархлыг ч залуу од С.Батцэцэг маань дэлхийд бат нот батлан харуулж бас чадлаа. Монголын чөлөөт бөхийн дэвжээнээс 32 жил зугтаасан олимпийн медалийг тэрбээр бас л эрдэж бярдаж авчирлаа. Анхныхаа олимпт орж үзсэн залуу бүсгүйн эр бяр, эрч хүч дараагийн наадамд улам ч дэврэн гарч ирэх нь тодорхой. Түүнийг хүрэл медалиа энгэртээ зүүгээд Монгол Улсынхаа төрийн хөх, улаан далбааг дэлгээд, дэрвүүлээд гүйж байхад монголчуудын баярын нулимс бялхаж байлаа. Жин тэнцүү, бяд илүүрхүү О.Насанбурмаа эгч нь С.Батцэцэгт барилдахынх нь өмнөхөн "Монгол Улсын 63 кг ямар хүчтэй вэ? гэдгийг харуулаарай, миний дүү" гэсэн нь ямархан хүнлэг, уужуу сайхан монгол үг вэ? Энэ ганцхан сайхан үг л С.Батцэцэгт дэлхийн дэвжээг ч хөмрөм их бяр , сэтгэлийн хүч өгөө дөө.
Ийм л сэтгэл хөдөлгөм таван медаль зүүж ирсэн таван эрхэмсэг залуудаа Монголчууд өвдөг сөхрөн мэхийж, өлмий бат байхын ерөөлийг өргөнөм. Та нарын минь таван медаль дотор Оюутолгойн хөрснөөс ундарсан алтны дээж байгаа шүү. Дэлхийн шилдгүүд хувааж авсан 302 багц медаль дотор Монгол Улсын Оюутолгойн алт шингээстэй шүү гээд бодохоор Монгол хүний бахархлын дээд биш үү? Та нарыг дэлхийд тоосоо өргөж явахад Оюутолгойнхон эхнийхээ эрдэнийн дээжийг үйлдвэрлэхэд бэлэн боолоо гэдгээ ч зарлалаа. Энэ бас бахархал биш үү?
Бокс, жүдогийн мөнгө ,хүрэл авчирсан тамирчны цаана нэг жинд 20-30 дэлхийн шилдэг тамирчин эгнэн зогсч байлаа. Бүгдээрээ тив, дэлхий, олимпийн аваргууд, алт, мөнгө, хүрэл медальтнууд байсан гээд бод доо? Цөмөөрөө л, олимпийн дэвжээг "өм цөм" цохиж алт авах гэсэн шилдгийн шилдгүүд байлаа. 205 орноос 85 орон л медаль хүртлээ. 85 орны 56 дугаарт Монгол Улс нэрээ дуудууллаа. 200, 300 сая, тэрбум хүн амтай хүчирхэг орнуудтай барьцах юм бол 2,7 сая хүнээс тодорсон 5 медальтан бол алтнаас үнэ цэнэтэйг зүүж ирсэн, түүж авчирсан алдартнууд юм.
Дэлхийд тэргүүлсэн АНУ 104 медаль, алт 46, мөнгө 29, хүрэл 29, аман хүзүүдсэн БНХАУ 87 медаль, алт 38, мөнгө 27, хүрэл 22, гуравт орсон олимпийн эзэн болох Англи буюу Их британи улс 29 алт, 17 мөнгө, 19 хүрэл зүүсэнтэй зэрэгцэх аргагүй байснаа Монголчууд эрхбиш ухаарлаа. Тэрчлэн шилдэг 10 орон болсон ОХУ-ын 24 алт, 25 мөнгө, 33 хүрэл, БНСУ-ын 13 алт, 8 мөнгө, 7 хүрэл, ХБНГУ-ын 11 алт, 19 мөнгө, 14 хүрэл, Францын 11 алт, 11 мөнгө, 12 хүрэл, Италийн 8 алт, 9 мөнгө, 11 хүрэл, Унгарын 8 алт, 4 мөнгө, 5 хүрэл, Австралийн 7 алт, 16 мөнгө, 12 хүрэл дэлхийн бусад орны тамирчдыг атаархуулахгүй байна гэж үү?
2016 онд Өмнөд америк тивд анх удаа болох Бразилийн Рио Де Жанейро хотын олимп бас л дэлхийн шилдэг тамирчдыг "Алтын төлөө" дуудна. Олимпийн маргааш дараагийн олимп руу тэмүүлдэг тамирчдын ааг омгийг яалтай билээ? Монголын таван медальтан араасаа 10, ахиад 20 медальтан төрүүлэх болтугай. Лондонгийн олимп Бээжингийнхний цөсийг хөөргөлөө. Тэргүүн байраа АНУ-д алдсан хятадууд дараагийн олимпоос даагаа нэхэж л таарна. Азийн орнуудаас газар, бүс нутгийн хувьд улам хол болон алсарч буй америк тивийн олимп биднээс улам их эрч хүч, хурд, авхаалж самбааг шаардах болно. Таван цагираг дороос түүсэн таван медалийн үнэ цэнэ улам ч нэмэгдэнэ.
Монгол төрийн далбаагаа өргүүлж чадсан шигээ төрийн дууллаа эгшиглүүлэх орон зай, омог хүч биднийг даллан байна.
Ж.Батсайхан
МОНЦАМЭ